ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                               

                                                               Огноо: 2017 оны 01 дүгээр сарын 12

                                                        Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 230 дугаар цэцэрлэгийн гадна талбайд тоглоом нийлүүлэх

 Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2017/ДТХ-11/2-2

                                                           

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 230 дугаар цэцэрлэгийн гадна талбайд тоглоом нийлүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна. 

                   Үнийн санал авах тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга / төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны 100200151009 тоот дансанд тушаана.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2015 он, 2016 он/-ийн борлуулалтын дундаж 10 000 000 төгрөгөөс багагүй байх.

 Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/
 Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: : Сүүлийн 2 жилийн аль нэг жилд доод тал нь  нэг удаа 10 000 000 төгрөгийн Тоглоом, тоног төхөөрөмж нийлүүлсэн  байх       

 
Шаардлагатай тусгай зөвшөөрөл: байхгүй

 Дотоодын  давуу эрх тооцох эсэх. Тооцно

 Үнийн саналыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Хан-Уул дүүрэг,  3 дугаар хороо,Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, Худалдан авах  ажиллагааны алба 902 тоот  өрөө хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минут -т нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Тендерийн баримт бичиг

 

Хан-Уул дүүрэг,  3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 
Иргэдэд үйлчлэх төв байр, 902 тоот, утас 341873

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1137
21888
75559
617695

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc