“Бид Эко дүүргийн хүүхдүүд - 2018” чуулга уулзалт болно

Дүүргийн Төрийн болон төрийн бус өмчит сургуулиудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах сурагчдыг хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор “Бид Эко дүүргийн хүүхдүүд - 2018” чуулга уулзалт англи хэл дээр зохион байгуулагдах гэж байна.

“Эко дүүргийн хүүхдүүд бидэнд үе тэнгийн дарамт үгүй” сэдвийн хүрээнд өөрийн сургуулийг төлөөлж ахлах ангийн дөрвөн сурагч оролцоно. Сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамтыг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр сургууль, багш, эцэг, эх, хүүхдийн оролцооны талаар 4 бүлэгт хуваагдаж илтгэлийг хэлэлцүүлнэ.

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамтыг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр сургууль, багш, эцэг эх, хүүхдүүдийн оролцооны талаар 4 бүлэгт хуваагдан ярилцах болно. Чуулганы үеэр “Шилдэг илтгэгч” хүүхдүүдийг шалгаруулж, тэдгээр хүүхдүүд нь ХУД-ийн Дүүргийн хүүхдийн холбооны гишүүн болох боломжтой болно.  

Чуулган 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдана.

Оролцох сурагчдын мэдээллийг 03 дугаар сарын 02-ны дотор ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст цаасаар болон цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Цахим мэдээллийг r.tseveendulam@gmail.com хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу: 88039255

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5293
41300
93652
5054117

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc