Дүүргийн Засаг даргын шагналын төрөл, түүнийг олгох тухай журам”-д өөрчлөлт оруулах тухай

2013 оны 11 сарын 5ы өдөр      Дугаар А/334                Улаанбаатар хот

 

Дүүргийн Засаг даргын шагналын төрөл, түүнийг

олгох тухай журам”-д өөрчлөлт оруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6 “г”, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1 дэх хэсэг, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулсан, урлаг спортын өндөр амжилт гаргасан иргэн, ажилтан, албан хаагчдыг шагнаж, урамшуулах” Дүүргийн Засаг даргын шагналын төрөл, түүнийг олгох тухай журам”-ын нэгдүгээр хавсралтаар, шагналын анкетыг хоёрдугаар хавсралтаар, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар баталсугай.
  2. Дүүргийн Засаг даргын шагналын медаль, үнэмлэх, жуух бичиг, өргөмжлөл хийх зардал, шагналын дагалдах мөнгийг жил бүрийн төсөвт тооцон оруулж олгож байхыг Засаг даргын Тамгын газар \Л.Үнэнбат\, Санхүү, төрийн сангийн хэлтэс \С.Отгонбаяр\-т тус тус даалгасугай.
  3. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Захиргаа, хуулийн хэлтэс \М.Нямгэрэл\, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар \Л.Үнэнбат\-т тус тус үүрэг болгосугай.
  4. Энэ тзахирамж батлагдсан өдрөөс дүүргийн Засаг даргын 2013 оны А\84 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.ГАНХУЯГ


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5892
28832
122034
4892680

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc