ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

              2018 оны 05 сарын 07 өдөр                                                                                                                                                                   Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                                 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 01-ний дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Бүх хэлтэс, алба

Дүүргийн Засаг даргын Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай 2018 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, үндсэн чиглэлээс хариуцан хэрэгжүүлж буй арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчлах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Нийгмийн бодлогын хэлтэс,

Биеийн тамир спортын хороо,

Бүх хэлтэс, алба

2018 оны 05 сарын 19-ний өдөр явагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн, Автомашингүй өдөр” арга хэмжээнд нийт хэлтэс, албадын удирдлагууд биечлэн оролцож, байгууллагын ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс,

Биеийн тамир спортын хороо,

Бүх хэлтэс, алба

Дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 сарын 12-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрүүдэд явагдах тул нийт хэлтэс, албад зохион байгуулалттайгаар идэвхтэй оролцох

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

Бүх хэлтэс, алба

Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах, /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/ хэлтэс албад мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцох /Бүх хэлтэс, алба/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Цагдаагийн II хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

4-р хороо, Арцатын амны бүтээн байгуулалтын ажил явагдаж, Нэгдсэн эмнэлэг орчмын авто замаар хүнд даацын авто машины тээвэрлэлт эмх замбараагүй явагдаж байгаа байдалтай газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэх арга хэмжээ авч танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Газрын алба

Цагдаагийн I хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасан ТҮЦ байршуулахыг хориглосон байршилд байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Газрын алба,

Цагдаагийн I хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

11-р хороо, Зайсанд үүсээд байгаа зөвшөөрөлгүй барилга буулгаж, газар чөлөөлөх ажил болон цаашид гарах зөрчил маргааныг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч, шийдвэрлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Газрын алба

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн дагуу дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор шуурхай зохион байгуулж дуусгах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Газрын алба,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс

Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Онцгой байдлын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид тавигдах хяналт-шалгалтыг эрчимжүүлж, орц, гарцыг гаргах, цахилгааны болон бусад гарсан зөрчлийг бүрэн арилгуулж, тогтмол хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Боловсролын хэлтэс,

Цагдаагийн I,II хэлтэс

Төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

 

Дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг эхлүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

14

Нийгмийн бодлогын хэлтэс,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж дүгнэлтийг Нийслэлийн удирдлагуудад танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

15

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

15-р хороо, Хүннү зоогийн газрын хоолноос иргэд хордлого авсан асуудлыг яаралтай шалгаж шийдвэрлэн, танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

16

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн I,II хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, зөрчлийг арилгаж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

17

ЗДТГ,

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Дүүргийн 12 дугаар хорооны Таван толгойн гүүрний засварын ажилтай холбоотой төлбөр тооцооны асуудлыг судалж шийдвэрлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

18

Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Газрын алба

Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан онц хүнд шинжтэй гэмт хэрэг, осол аваар, зөрчлийн талаар цаг алдалгүй тухай бүр шуурхай мэдээлж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

19

Нийгмийн бодлогын хэлтэс,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Эх үрсийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах арга хэмжээг төлөвлөн бэлтгэл ажлыг хангах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

20

Хууль зүй архивын тасаг,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн II хэлтэс

Иргэн Д.Ганбаатарын газрын маргаантай холбоотой асуудлыг хууль, журмын дагуу судалж шийдвэрлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.05.16-ны өдрийн 13:00 цагаас өмнө /loogii86@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2418
14681
182379
2807758

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc