ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

       

 

2018 оны 08 сарын 20 өдөр                                                                                                                                                                              Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

 

Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, МХХ, ТНААХ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

 

Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай зохион байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 01-ны дотор дуусгах, авто тээврийн шалган бүртгэх товоочдын ачааллыг жигдрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх арга хэмжээг авах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

ХХҮХ, МХХ

 

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

ЗДТГ, Нийт байгууллагууд

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд нь оруулах.

Ажлын 3 хоног

Засаг даргын Тамгын газар

4

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, ТНААХ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, ТНААХ

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг эрчимжүүлэн ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Боловсролын хэлтэс, ТНААХ, ХүХҮХ, нийт байгууллагууд

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг 09-р сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, урилга өрнүүлэх. /Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

 

Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулах, автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

2018-2019 оны хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүдийг урьж оролцуулах ажлыг зохион байгууулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Засаг даргын нэгдүгээр орлогч

Бөхөг ХХК-ийн удирдлагуудтай уулзаж 13 дугаар хороон дээр үүсээд байгаа иргэдийн санал гомдлын дагуу холбогдох арга хэмжээ авах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Газрын алба, ХХҮХ

Туул голын эрэг дээрх айл өрх болон нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг зохион байгуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Худалдан авах ажиллаагааны алба

Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх ажлуудыг 9, 10 сард дуусгах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Нийт байгууллагууд

Нэг хэлтэс нэг ажил сарын ажлуудаа хэлтсүүд хийж дуусгах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд

2018 оны төсвийн гүйцэтгэл 2019 оны төсвийн саналыг хийж дуусгах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.08.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2322
14593
182283
2807662

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc