ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2018.05.03                                                                                                                                      Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 01-ний дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /

Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 40 /ДТХО-19, ОНХС-21/ төсөл арга хэмжээнээс 17 төсөл арга хэмжээний тендер зарлагдаж, 5 төсөл арга хэмжээ тендер зарлагдах шатанд, 1 төсөл арга хэмжээ судалгаа хийгдэх шатанд явагдаж байна. Зураг төсөвтэй 17 төсөл арга хэмжээний зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан.

1

Өмнөх онд хийгдсэн ажлын санхүүжилт

2

2

Зөвлөмж ирүүлсэн

9

3

Тендер зарлагдсан үнэлэх шатанд

6

4

Зарлагдах шатанд

5

5

Судалгаа хийж байгаа

1

6

Зураг төсөв зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан

17

Дүн

40

 

Зарлагдаагүй төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарлах

 

 

70

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба.

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Орон нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бадамдорж

Худалдан авах ажиллагааны алба:

Тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхжаргал

2

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

/Эрх шилжсэн байгууллагууд/

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжүүлэх 8 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг дүүргийн Засаг даргад шилжүүлсэн.

Дээрх 8 ажлаас 2 төсөл арга хэмжээний тендер зарлагдсан, 6 төсөл арга хэмжээний үнэлгээний хороо байгуулагдсан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас зураг төсөв болон холбогдох баримт бичгийг авахаар албан тоот хүргүүлсэн.

Зураг төсөв техникийн тодорхойлолт ирсэн даруйд хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулж ажиллах

50

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Орон нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бадамдорж

Худалдан авах ажиллагааны алба:

Тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхжаргал

3

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах,

Дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтад бод-12645, бог-16898, гахай-3175 нийт 33373 мал, амьтанд хийгдэж, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хяналт тавьж ажилласан. Вакцинжуулалтын арга хэмжээнд 6,193,000.00 төгрөгийг олгосон.

Хан-Уул дүүргийн мал бүхий хороодод малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад тандалт хийгдэж байна.

Үйлдвэрийн тооллогыг хугацаанд хийж гүйцэтгэж, тайлан мэдээг өгөх.

100

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Хүнс, хөдөө аж ахуйн хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

Онцгой байдлын хэлтэс: УСАХ мэргэжилтэн Х.Алтанзагас

4

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтэд, нээлттэй ил тод мэдээлэх, суртачлах ажлуудыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн шинжтэй ажлуудыг олон нийтэд сурталчлахаар 360 гаруй үйл явдлын мэдээг цаг тухай бүрт нь дүүргийн www.khanuul.mn сайт, Хан-Уул- facebook, e-office системд тогтмол байршуулж, хамтран ажилладаг 4 телевиз, 5 сайтаар сурталчлан ажиллаж байна. Мөн дүүрэгт 2017 онд хэрэгжүүлсэн ажлын танилцуулга бүхий “Бидний Хан-Уул” сэтгүүлийг 5000 ш хэвлүүлж, 16 хорооны иргэдэд тараан сурталчиллаа.

 

Худалдан авах ажиллагааны алба:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлуудыг олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэж зохион байгуулах үүднээс Tender.gov.mn, Khanuul.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.shilendans.gov.mn сайтуудад ажлын явцын мэдээлэл буюу тендерийн урилга,нээлт,үр дүнг тухай бүр байршуулан ажиллаж байна.

Онцгой байдлын хэлтэс:

Хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, сэрэмжлүүлэх мэдээ, сургалт сурталчилгаа, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалт явуулсан тухай мэдээ мэдээллийг нийт 22 удаа TV 5, NTV телевизэд 3 удаа ярилцлага өгч, ОБЕГ-ГУСГ, ontsgoisur.gov.mn НОБГ-ГУСХ, НОБГ-Урьдчилан сэргийлэх, хэлтэс, дүүргийн ИТХ, ЗДТГ-ын сайт, фэйсбүүк хуудсанд байршуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллалаа.

 

100

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба,

Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хэвлэл, мэдээллийн ажилтан М.Өнөрсайхан

Худалдан авах ажиллагааны алба:

Тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхжаргал

Онцгой байдлын хэлтэс: УСАХ мэргэжилтэн Х.Алтанзагас

 

5

2019 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг судалж, холбогдох хэлтэс, албадаас санал авч, төлөвлөгөөний төслийг боловсруулан танилцуулах /Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс/, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын саналаа ирүүлэх /Нийт байгууллагууд/

2019 онд хийгдэх шаардлагатай хөрөнгө оруулалтын санал ирүүлэх тухай 03/865 тоот албан бичгийг Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад болон дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдэд хүргүүлэн санал авч байна.

Саналыг нэгтгэн хүргүүлэх

80

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Орон нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бадамдорж

6

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй газар чөлөөлөх шаардлагатай байгаа 28 ТҮЦ-ийн хаяг, эзэмшлийг тодруулж, судалгааг 04 сарын 23-ны дотор танилцуулах

Чингисийн өргөн чөлөө, Энхтайвангийн өргөн чөлөө байрлах нийт 28ш ТҮЦ-ийн судалгааг гаргаж танилцуулсан. Дээрх ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд шаардах хуудас өгч баталгаажуулсан. Дүүргийн прокурорын газраас дүгнэлт гаргуулахаар бэлдэж байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Газрын алба:

Биелэлт гаргасан:

Газрын алба: Кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

7

Гэмт хэрэг, зөрчлийн гаралт ихсэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.

Цагдаагийн 2-р хэлтэс:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоолоор батлагдсан хэв журмын урамшилт эргүүлд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан 4, 5, 6, 8, 9, 10, 12, 13, 14,16 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 47 иргэнийг сар бүр 30 цагийн хэв журмын урамшилт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Авто эргүүлийн Эрхэс-111, 112, 113 чиглэл жижүүрийн шуурхай албаны Эрхэс-101 авто машинуудыг өглөө бүр 07:00 цагаас 08:30 цаг хүртэл авто зам дагуу ажиллуулж, автобусны буудал, иргэд олноор цуглардаг газруудад санамж сэрэмжлүүлэг өгөн ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг “Бүх нийтийн эргүүл”-д ажиллуулах талаар хороодын Засаг дарга нар хариуцсан хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл гаргах захирамж гарган 7 хоног бүрийн “Баасан гариг” бүр өглөө 08:00 цагаас 17:30 цаг хүртэл хороо бүрээс 2 аж ахуйн нэгжээс 2 иргэн нийт 22 иргэнийг цагдаагийн алба хаагч нартай хамтран эргүүлээр ажиллаж байна

Хариуцсан хороодод байрлах нийт 115 аж ахуйн нэгж байгууллагын 125 ажилчдыг нийтийн эргүүлд татан оролцуулж үр дүнг нь тооцож ажиллаа.

Замын цагдаагийн хэлтэс:

“Замын хөдөлгөөний Цагаан толгой-2018” тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 27, 30-ны өдрүүдэд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хорооны ажилтнуудтай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төсвийн 26, хувийн 1 нийт 27 цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийг хамруулан Хан-Уул Спортын ордонд зохион байгуулж дүнг танилцуулсан.

Цагдаагийн ерөнхий газраас сургуулийн өмнөх насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осол, хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Хүүхэд хамгаалал”, “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгүүд, ерөнхий боловсролын сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох чиглэлээр сургалт зохион байгуулж, Авто радио 96.3, мэдээллийн радио 88.8, Гэр бүлийн радио 104.5-р санамж, сэрэмжлүүлэг нэвтрүүлэн ажиллаж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох зорилгоор “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 21:00 цагаас 05 дугаар сарын 03-ны шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажилласан.

 

90

Үүрэг даалгаврыг:

Цагдаагийн I,II хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Цагдаагийн I хэлтэс: Биелэлт ирүүлээгүй.

Цагдаагийн II хэлтэс: Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэв

Замын цагдаагийн хэлтэс:

Зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Эрдэнэхуяг

 

8

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг эрчимжүүлэн зохион байгуулж ажиллах.

Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай" 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэхээр дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг гаргуулан давхардсан тоогоор тус хэлтсийн 68 албан хаагч Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам, Зайсангийн ам, Чандманы ам, Арцатын ам, Жаргалантын ам, Нүхтийн ам, Өвгөний ам, Гувейтын ам, Түргэний амуудад үүрэг гүйцэтгэж дээрх амуудаас 82 автомашин, 118 иргэнийг уулнаас буулгаж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 97 ширхэг сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран трактороор шороо түрүүлж Чандманы ам руу тээврийн хэрэгсэл нэвтрэх замыг хаах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдэд, олон нийтэд санамж, сэрэмжлүүлэг хүргэх ажлыг тухай бүр зохион байгуулах

100

Үүрэг даалгаврыг:

Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс:

УСАХ мэргэжилтэн Х.Алтанзагас

 

9

Дүүргийн нутаг дэвсгэрээр зөвшөөрөлгүй хүнд даацын тээвэрлэлт хийж буй авто тээврийн хэрэгслүүдийн тээвэрлэлтийг хязгаарлах, зөрчил гаргасан хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг байрлуулах журмын хашааг яаралтай барьж байгуулах

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн нутаг дэвсгэрээр зөвшөөрөлгүй хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийн тээвэрлэлтийг хязгаарлах, зөрчил гаргасан хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг журамлах журмын хашааг 10 дугаар хороо “Морингийн даваа”-нд 135 дугаар сургуулийн урьд байрлах ХУД-н ТҮТ-н аж ахуйн хашаанд байрлуулж, журмын хашааг “Ачигч авто машинуудын нэгдсэн холбоо” ХХК ажиллуулахаар болж гэрээ хийгээд байна. 135 дугаар сургуулиас тог татаж 4 байршил дээр “Новель нетворк” ХХК-аар гэрэлтүүлэг тавиулж, “Ачигч авто машинуудын нэгдсэн холбоо” ХХК хаягжилт хийлгэж, манаачийн байранд суурин утас байрлуулах зэрэг ажлуудыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хийлгэж дуусгалаа.

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect">

Замын цагдаагийн хэлтэс:

Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтанд оруулсан зөрчил бүхий хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг түр саатуулах хашааны талаар танилцуулгыг Замын цагдаагийн албанд хүргүүлж ирүүлсэн ажлын чиглэл, зөвлөмжийн дагуу үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Эрдэнэхуяг

 

 

10

Хороодын нутаг дэвсгэрт гадны аймаг, бусад дүүргээс эзэнгүй мал, амьтад оруулахгүй байхад анхаарч, хяналт тавих ажлаа эрчимжүүлэх чиглэлээр хороодын Засаг дарга нарыг үүрэгжүүлж ажиллах

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/147 дугаар захирамжаар мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дүүргийн нутаг дэвсгэрт бусад аймаг, сум, дүүргээс мал, амьтан оруулахгүй байх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, мал бүхий хороодын Засаг дарга нарт үүрэг болгож, 14 дүгээр хороо Өлзийтийн АТШНТ, 12 дугаар хороо Таван толгойн гүүрний уулзварт мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтад бод-12645, бог-16898, гахай-3175 нийт 33373 мал, амьтанд хийгдэж, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хяналт тавьж ажилласан. Вакцинжуулалтын арга хэмжээнд 6,193,000.00 төгрөгийг олгосон.

 

100

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

11

2018 оны 05-р сард Улсын Их Хурлын гишүүд хороодын иргэдтэй хийх уулзалтууд явагдах тул бэлтгэл ажлыг тухай бүр хангаж, зохион байгуулах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Засаг даргын Нэгдүгээр орлогч, Засаг даргын орлогч нараар ахлуулсан удирдах дээд байгууллагын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах үүрэг бүхий 2 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгүүд уулзалт явагдах тухай бүрт нь бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ

 

 

90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2391
14657
182352
2807731

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc