ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 Хан-Уул дүүрэг 2018.05.17                                                                      Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 01-ний дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх.

Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 40 төсөл арга хэмжээнээс 2 төсөл арга хэмжээ өмнөх онд хэрэгжсэн, 2 ажил гэрээ байгуулж ажил эхэлсэн, 10 төсөл арга хэмжээ гэрээ байгуулах шатанд, 2 төсөл арга хэмжээ тендер үнэлэх шатанд, 6 төсөл арга хэмжээ тендер зарлагдах шатанд, 1 төсөл арга хэмжээ судалгаа хийгдэж байна. Зураг төсөвтэй 17 төсөл арга хэмжээний зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан.

Товчоо

д/д

Явц

тоо

Эзлэх хувь

 

1

Өмнөх онд хийгдсэн ажлын санхүүжилт

2

5.0

 

2

Гэрээ байгуулж ажил эхэлсэн

2

5.0

 

3

Гэрээ байгуулах шатанд

10

25.0

 

4

Үнэлэх шатанд

2

5.0

 

5

Зарлагдах шатанд

6

15.0

 

6

Судалгаа хийж байгаа

1

2.5

 

7

Зураг төсөв

17

42.5

 

Дүн

40

100

 

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжүүлэх 8 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг дүүргийн Засаг даргад шилжүүлсэн.

Дээрх 8 ажлаас 2 төсөл арга хэмжээний тендер зарлагдсан, 6 төсөл арга хэмжээний үнэлгээний хороо байгуулагдсан, НХОГ-аас зураг төсөв, ажлын даалгавар зэрэг холбогдох бичиг баримт хүлээгдэж байна.

Зарлагдаагүй төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарлах

 

 

70

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба.

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Орон нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бадамдорж

Худалдан авах ажиллагааны алба:

Тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхжаргал

2

2018 оны 05 сарын 19-ний өдөр явагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн, Автомашингүй өдөр” арга хэмжээнд нийт хэлтэс, албадын удирдлагууд биечлэн оролцож, байгууллагын ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулах

Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2018олон улсын гүйлтийн цомыг Хан-Уул дүүрэг 4 зэрэг хувилан 03 дугаар сарын 15аас 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургууль гэх мэт 82 байгууллагаар аялуулж, байгууллагын 40,000 гаруй иргэнд Улаанбаатар марафоны талаарх мэдээллийг сурталчлан таниулж, 75 спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж 20,000 орчим иргэдийг хамруулан ажиллаж байна. Тус дүүрэгт цом аялж байгаа талаарх мэдээллийг ЕТV, Eagle TV, NTV, TV-5, МҮОНТ, Khanuul.mn, Arslan.mn, News.mn, Olloo.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар сурталчилж, Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн бүртгэл явагдаж байгаа талаарх сурталчилгааны самбарыг 2 газарт байршуулсан.

www.ub-marathon.gov.mn вэб сайтад тус дүүргийн гүйлтэд оролцох 3800 иргэний нэрийг шивж оруулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хороодын ахмад настны төлбөр болох нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн төлбөрийг НБТСХ-ны нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлээд байна. 05 сарын 19-ны өдөр 08:00 цагт Наадам төвийн урд талбайд Хан-Уул дүүргээс гүйх гүйгчдийг /3000 хүн/ цуглуулан жагсаалаар Сүхбаатарын талбай руу алхан очиж гүйлтэнд оролцохоор бэлтгэл хангагдаад байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Нийгмийн бодлогын хэлтэс,

Биеийн тамир спортын хороо,

Бүх хэлтэс, алба

Биелэлт гаргасан:

Нийгмийн бодлогын хэлтэс: Эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индекс хариуцсан мэргэжилтэн Г.Шижиртуяа

Биеийн тамир спортын хороо: Менежер Т.Уранчимэг

3

Дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 сарын 12-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрүүдэд явагдах тул нийт хэлтэс, албад зохион байгуулалттайгаар идэвхтэй оролцох

Дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 сарын 12- 13-ны өдрүүдэд Сагсан бөмбөг, Волейбол, 05 сарын 16-ны өдөр Дартс зэрэг тэмцээнүүд тус тус амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 24 хэлтэс албадын 48 багийн давхардсан тоогоор 800 гаруй ажилтан албан хаагчид оролцож байна. 05 сарын 18-ний өдөр Боулинг, 5 сарын 20-ны өдөр Хөл бөмбөг, 05 сарын 21-ний өдөр хаалтын ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Нийгмийн бодлогын хэлтэс,

Биеийн тамир спортын хороо,

Бүх хэлтэс, алба

Биелэлт гаргасан:

Нийгмийн бодлогын хэлтэс: Эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индекс хариуцсан мэргэжилтэн Г.Шижиртуяа

Биеийн тамир спортын хороо: Менежер Т.Уранчимэг

4

Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах, /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/ хэлтэс албад мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцох /Бүх хэлтэс, алба/

Мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээг дүүргийн 3 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнд 2018 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 11 цагт зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн, Дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, албан хаагчид, ТҮТ ОНӨААТҮГ-ийн ажилчид, 3 дугаар хорооны албан хаагчид, ААНБ, СӨХ, иргэд зэрэг нийт 200 гаруй хүн оролцлоо.

ЗДТГ-ийн 50 албан хаагчид, ТҮТ ОНӨААТҮГ-ийн 60 албан хаагчид, иргэд ААНБ-ууд дүүргийн 3 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэн болон Шаравын гудамжинд монос 80 ширхэг, тэхийн шээг 132 ширхэг, хайлаас 1000 ширхэг, шар хуайс 1000 ширхэг нийт 2212 ширхгийг тарьж суулгалаа. Дүүргийн хороод ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, дэргэдэх хэлтэс алба, ААНБ-ууд СӨХ, айл өрх иргэд шар хуайс 4700 ширхэг, хайлаас 7000 ширхэг, голт бор 250 ширхэг, монос 250 ширхэг, гүйлс буйлс 150 ширхэг, гацуур 6 ширхэг, тэхийн шээг 150 ширхэг, үхрийн нүд 21 ширхэг, монгол сакура 76 ширхэг нийт 8403 ширхэг мод бут сөөг тарьж суулгалаа.

Дүүргийн хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн арга хэмжээнд 90 өрх, 130 аж ахуйн нэгж байгууллага, хамрагдан 2100 иргэдийн оролцоотойгоор нийт 16500 ширхэг мод, бут сөөг тарьж суулгасан байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

Бүх хэлтэс, алба

Биелэлт гаргасан:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

 

5

4-р хороо, Арцатын амны бүтээн байгуулалтын ажил явагдаж, Нэгдсэн эмнэлэг орчмын авто замаар хүнд даацын авто машины тээвэрлэлт эмх замбараагүй явагдаж байгаа байдалтай газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэх арга хэмжээ авч танилцуулах

2018 оны 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө “Хово” маркийн 77-56 УНА, 74-86 УНА, 08-23 УНА улсын дугаартай автомашинууд хамгаалалтын хашааны 2 ширхэг тоосгон багана, хамгаалалтын бэхэлгээтэй бохирын худаг, асфальтан хучилттай авто замын хэсэг болон бродюр, явган хүний зам зэргийг дайрч гэмтээн хохирол учруулсан үйлдлийг шалгаж хохирлыг барагдуулан, зогсоолын талбайг тохижуулж, хайс хамгаалалтыг хийж гүйцэтгүүлсэн.

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect">

 

100

Үүрэг даалгаврыг:

Цагдаагийн II хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Цагдаагийн II хэлтэс:ТЗБТ-ийн дарга З.Цэрэнпүрэв

Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ

6

“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасан ТҮЦ байршуулахыг хориглосон байршилд байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс:

Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, 1,2,3,11,15 дугаар хорооноос ТҮЦ-т холбогдох зөрчлийн мэдээллийг нэгтгэж, Хан-Уул дүүрэг дэх Прокурорт албадан нүүлгэх тогтоол гаргуулах тухай 2018 оны 05-р сарын 09-ний өдрийн 06/229 тоот албан бичиг хүргүүлсэн. ТҮЦ байршуулахыг хориглосон байршилд байгаа Б.Ядамсүрэн нарын нэр бүхий 9 иргэн дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын ХХҮХ, Газрын албыг тус тус Нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатны шүүхэд өгсөн. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн ба одоогоор ТҮЦ-ийг нүүлгээгүй байна.

Газрын алба:

Чингисийн өргөн чөлөө, Энхтайвангийн өргөн чөлөөний зам дагуу зөвшөөрөлгүй байршуулсан нийт 28 ш ТҮЦ-д шаардах хуудас хүргүүлж, газар дээр нь баталгаажуулан, дүүргийн прокурорын газраас дүгнэлт гаргуулахаар нотлох баримт болон танилцуулгыг бэлдээд байна.

Цагдаагийн II хэлтэс:

Хүнс Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран төлөвлөгөө батлуулж, ажлын хэсэг гарган Айдсын даваа, Буянт-Ухаа орчимд байрлах нийт 9 ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг хэрэгжүүлж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Дүүргийн нутагт ил задгай, зөвшөөрөлгүйгээр 24 байршилд үйл ажиллагаа явуулж байсан худалдаа, үйлчилгээний газрууд /түц/-д хяналт шалгалт хийж, зохих арга хэмжээ авч, прокурорт шийдвэр гаргуулахаар хүргүүлэн ажиллаж байна.

Хориглосон байршилд байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах

50

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Газрын алба

Цагдаагийн I хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Худалдаа, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баяржаргал

Газрын алба: Кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

Цагдаагийн I хэлтэс: УСАХ мэргэжилтэн Г.Баянбямба

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажилтан Б.Цэнгэл

7

11-р хороо, Зайсанд үүсээд байгаа зөвшөөрөлгүй барилга буулгаж, газар чөлөөлөх ажил болон цаашид гарах зөрчил маргааныг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч, шийдвэрлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах.

Газрын алба:

Дүүргийн Засаг даргын 2018 оны “Газар албадан чөлөөлөх” тухай А/138 дугаар захирамжийн хүрээнд Богд Хан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран тус 5 давхар карказны 2 давхрыг буулгаад байна.

Цагдаагийн I хэлтэс:

Цагдаагийн байгууллагын зүгээс Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, хяналт шалгалт, эргүүл зохион байгуулан ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Зайсантай хөшөөний доторх иргэн Дайчинхүүгийн зөвшөөрөлгүй барилгыг буулгах ажилд хяналт тавин ажиллаж байна.

 

50

Үүрэг даалгаврыг:

Газрын алба,

Цагдаагийн I хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Газрын алба: Кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

Цагдаагийн I хэлтэс: УСАХ мэргэжилтэн Г.Баянбямба

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажилтан Б.Цэнгэл

8

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн дагуу дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор шуурхай зохион байгуулж дуусгах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 захирамжаар Богдхан уул, Чандманы ам, Жаргалантын ам, Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхийг хориглож, дээрх бүс нутагт эзэн хариулаагүй бэлчээрлэсэн малыг журмын хашаанд саатуулж, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, мал бүхий хороодын Засаг дарга нар хамтран ажиллаж малыг зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны байдлаар 72 өрхийн 2328 малыг зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлээд байна. 05 сарын 15-ны өдрийн байдлаар 4 өрхийн 145 мал зөвшөөрөгдсөн бүс рүү шилжээгүй байна.

4 өрхийн 145 малын зөвшөөрөгдсөн бүсэд шилжүүлэх ажлыг зохион байгуулах

98

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Газрын алба

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажилтан Б.Цэнгэл

Газрын алба: Кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

9

Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах.

Онцгой байдлын хэлтэс:

Хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 24-өөс 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд гал түймэр унтраах, аврах ангиудтай хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, барилга байгууламжийн судалгааг хороо тус бүрээр дахин шинэчлэн гаргаж шалгалтаар 2 дугаар хорооны орон сууцны хорооллын дундах авто зам, Америк сургуулийн үүдэн дэх хязгаарлагч бүхий хамгаалалтын төмөр, 8 дугаар хороо Сонсголонгийн 6 дугаар гудамжны иргэдийн өмчилсөн газраа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлэн автомашин явах гудамжийг хааж, хашаагаа сунган барьсан зэрэг зөрчлийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Газрын алба:

Мэргэжлийн хяналтын газрын “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулах ажлын төлөвлөгөөний 4-т заасны дагуу орц гарц, явган хүний зам хаасан, илүү талбайн хашсан, газар чөлөөлснөөс хойш дахин хааж илүү талбай хашсан байршлуудын судалгааг гаргаж байна.

Замын цагдаагийн хэлтэс:

Шуурхай албаны автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нисэх, Яармаг, Сонсголонгийн гэр хороолол доторх мухар гудамж, механикаар хаасан авто зам болон орц гарцын судалгааг гаргаж байна.

 

50

Үүрэг даалгаврыг:

Газрын алба,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан:

Газрын алба: Кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ

Онцгой байдлын хэлтэс: УСАХ мэргэжилтэн Ахлах дэслэгч Х.Алтанзагас

10

Соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид тавигдах хяналт-шалгалтыг эрчимжүүлж, орц, гарцыг гаргах, цахилгааны болон бусад гарсан зөрчлийг бүрэн арилгуулж, тогтмол хяналт тавьж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/278 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга, байгууламжид хамтарсан шалгалтыг дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсээс томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд зохион байгуулж шалгалтаар Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт 9 аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай, Барилгын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгалаа. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангаагүй нийт 89 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 12 зөрчил арилгуулан, бусад үлдсэн 77 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн Улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 9, мэдэгдэл 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 26 дах заалтыг үндэслэн Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчсөн 3 байгууллага, 2 албан тушаалтанд нийт 12.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

 

100

Үүрэг даалгаврыг:

Онцгой байдлын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс: УСАХ мэргэжилтэн Ахлах дэслэгч Х.Алтанзагас

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажилтан Б.Цэнгэл

11

Төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Боловсролын хэлтэс:

Төгсөгчдийн “Хонхны баяр”-ыг “Эрдмийн баяр” хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, бүх сургуулиудад БСШУСЯ, НЗД, НБГ-аас гаргасан албан даалгаврын хэрэгжүүлэн ажиллах тухай чиглэл, Боловсролын хэлтсийн даргын албан даалгавар, зөвлөмжийг хүргүүлсэн. 5 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий боловсролын сургуулиуд эрдмийн баяраа “Тайлант өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулж байна.

Цагдаагийн II хэлтэс:

Төгсөгчдийн Эрдмийн баяр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

 

100

Үүрэг даалгаврыг:

Боловсролын хэлтэс,

Цагдаагийн I,II хэлтэс

Биелэлт гаргасан:

Боловсролын хэлтэс: Ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр

Цагдаагийн I,II хэлтэс: УСАХ мэргэжилтэн Г.Баянбямба, ТЗБТ-ийн дарга З.Цэрэнпүрэв

12

Дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг эхлүүлэх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

Хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 16 усан оргилууруудыг бүрэн ажиллагаанд оруулах талаар холбогдох арчлалт, засвар үйлчилгээг хариуцдаг сууц өмчлөгчдийн холбоо болон “Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-т 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/1038, 05/1039, 05/1040, 05/1041 дугаартай хугацаатай албан бичгийг хүргүүллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтийн дагуу гарган mandakh@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар хүргүүлсэн.

“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

ХУД-ийн 1-р хороонд байрлах Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр тутмын усалгаа, арчилгаа, цэвэрлэгээг хийж, тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авах тендерийн үйл ажиллагаа зарлаж гэрээ байгуулаад байна

 

100

Үүрэг даалгаврыг:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан:

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

“Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ: Захирлын туслах В.Отгонцэцэг

 

13

Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж дүгнэлтийг Нийслэлийн удирдлагуудад танилцуулах.

Дүүрэгт хүүхдийн зуслан байдаггүй болно.

Үнэлгээгүй

-

Үүрэг даалгаврыг:

Нийгмийн бодлогын хэлтэс,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Нийгмийн бодлогын хэлтэс: Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цэвээндулам

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс: Дотоод ажил, тогтоол шийдвэр, хяналт үнэлгээ хариуцсан захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг

14

15-р хороо, Хүннү зоогийн газрын хоолноос иргэд хордлого авсан асуудлыг яаралтай шалгаж шийдвэрлэн, танилцуулах

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс:

15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү 2222” хорооллын 101-102-р байрны ком-1-д үйл ажиллагаа явуулж байсан С.Батсайхан захиралтай “Хүннү март” ХХК-ийн “Хүннү зоог” цайны газар нь дүүргийн ХХҮХ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Прокурорын шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоосон.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

“Хүннү хороолол”ын “Хүннү зоог”-ийн газарт 45 хүн хордсоны 16 хүн эмнэлэгт хэвтсэн. 13 хүнээс Salmonella, арчдаснаас E.coli, энтеробактер илэрсэн. Ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй байсан боловч хамруулахад эрүүл гарсан. Хоол бэлтгэлийн технологитой / түүхий мах барьсан гараараа бусад бүтээгдэхүүнтэй харьцсан, өндөгөө угаагаагүй/ холбоотой гэж одоогоор үзэж байна.

 

100

 

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс: Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа

Мэргэжлийн хяналтын хэлтэс

15

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, зөрчлийг арилгаж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн Засаг даргын Тамгын Газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулна.

Цагдагийн II хэлтэс:

Хүнс Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран төлөвлөгөө батлуулж, ажлын хэсэг гарган Айдсын даваа, Буянт-Ухаа орчимд байрлах нийт 9 ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг хэрэгжүүлж байна.

Хяналт, шалгалт явагдаж байна.

70

Үүрэг даалгаврыг:

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн I,II хэлтэс

Биелэлт гаргасан:

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс: Худалдаа, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баяржаргал

Мэргэжлийн хяналтын хэлтэс:Дотоод ажилтан Б.Цэнгэл

Цагдаагийн I,II хэлтэс: УСАХ мэргэжилтэн Г.Баянбямба, ТЗБТ-ийн дарга З.Цэрэнпүрэв

16

Дүүргийн 12 дугаар хорооны Таван толгойн гүүрний засварын ажилтай холбоотой төлбөр тооцооны асуудлыг судалж шийдвэрлэх

Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 05/977 тоот албан бичгээр 12 дугаар хорооны Таван толгойн гүүрний засварын шаардлага хангасан гүйцэтгэлийн материал ирүүлэх талаар Улаанбаатар зам арчлалтын газарт санал хүргүүлсэн.

 

100

Үүрэг даалгаврыг:

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Санхүү, төрийн сангийн хэлтэс: Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

17

Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан онц хүнд шинжтэй гэмт хэрэг, осол аваар, зөрчлийн талаар цаг алдалгүй тухай бүр шуурхай мэдээлж ажиллах

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа онц хүнд шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн талаар өдөр тутамд Засаг даргад танилцуулж амаар болон бичгээр хүргүүлэн ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

4-р хорооны нутагт Сити палас ХХК-ийн захиалгаар PIMM ХХК-ийн барьж буй барилгын 2 давхраас 2018 оны 05 сарын 09-ны 8 цаг 40 минутад тус компанийн ажилтан БНАСАУ-ын иргэн /27 настай/ унасны улмаас хөлийн шилбэ хугарч ГССҮТ-д хүргэгдсэн осол гарсан. Гүйцэтгэгч компани 2018 оны 4 сард хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны зөвлөмж, сургалтанд хамрагдсан байсан. Одоогоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Газрын алба:

Тус дүүргийн 2-р хороо 21-р байранд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь очиж үйл ажиллагааг зогсоож зөрчлийг арилгасан.

Мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх

100

Үүрэг даалгаврыг:

Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Газрын алба

Биелэлт гаргасан:

Цагдаагийн I,II хэлтэс: УСАХ, ахлах мэргэжилтэн Г.Баянбямба

Замын цагдаагийн хэлтэс: Зохицуулагч А.Оюун-Эрдэнэ

Онцгой байдлын хэлтэс: УСАХ мэргэжилтэн Х.Алтанзагас

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажилтан Б.Цэнгэл

Газрын алба: Кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

18

Эх үрсийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах арга хэмжээг төлөвлөн бэлтгэл ажлыг хангах

Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжаар Дүүргийн “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлуулсан. Ажлын хэсэг хуралдан “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.

Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх

70

Үүрэг даалгаврыг:

Нийгмийн бодлогын хэлтэс,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Нийгмийн бодлогын хэлтэс: Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цэвээндулам

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс: Дотоод ажил, тогтоол шийдвэр, хяналт үнэлгээ хариуцсан захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг

19

Иргэн Д.Ганбаатарын газрын маргаантай холбоотой асуудлыг хууль, журмын дагуу судалж шийдвэрлэх

Цагдаагийн II хэлтэс:

Тус хэлтсийн НХЖХТ-ийн 8 дугаар хорооны Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Жавхлантөгс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Хууль зүй архивын тасаг,

Цагдаагийн II хэлтэс

Биелэлт гаргасан:

Хууль зүй архивын тасаг: Тасгийн дарга Ч.Байгаль

Цагдаагийн II хэлтэс: ТЗБТ-ийн дарга З.Цэрэнпүрэв

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ

 

 

86,5

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

349
18619
148467
2773846

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc