ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 2 дугаар  хороо, 72 дугаар цэцэрлэгийн гадна фасад, барилгын засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2017/НТ-А/420-3

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-Уул дүүргийн 2 дугаар  хороо, 72 дугаар цэцэрлэгийн гадна фасад, барилгын засварын ажил-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж

 байгаа тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

§  Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилд  /2015, 2016 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь

       50 000 000 төгрөгөөс багагүй байна.

§  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.

§  Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2015, 2016 он/

§  Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жилийн /2015,  2016 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа

30 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төсөөтэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

§  Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

  Тендерийн хамт 1 000 000  /Нэг сая/  төгрөгтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 10.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 10.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 11341873

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1029
8942
123703
795877

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc