ЗАЛУУЧУУДАД САНААГАА БОДИТ БОЛГОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудад бизнес санаагаа бодитой хэрэгжүүлэн, Монголд төдийгүй Дэлхийн зах зээлд гарах бренд бүтээгдхүүний үйлдвэрлэгч болох боломжийг нээдэг ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ СТАРТ АП АРГА ХЭМЖЭЭ Хан-Уул  дүүрэгт зохион байгуулагдаж эхэллээ. Тус үйл ажиллагаанд 2018.08.25-наас эхлэн 1 сарын хугацаанд бүртгэл явагдаж 111 залуучууд бүртгүүлсэн байна.

Эдгээрээс шалгарсан  15-34 насны 55 залуус  өөрсдөө нээлттэйгээр шилдэг, шинэлэг бизнес санаагаа шалгаруулж, баг болж, гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох 72 цагийн багц сургалтад хамрагдан, хамгийн шинэ содон, хэрэгжиж болохуйц санаагаа төсөл болгон хөгжүүлсэн багт 10.000.000 /төгрөг/ 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй, хүүгүй, барьцаагүй санхүүжилтийг олгох юм.

Уг арга хэмжээ 2018.09-28-30-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Төв номын сангийн эсрэг талын Бизнес тауэрийн 19 давхарт Стартап Марктенг Спейс төвийн байранд явагдана.

Нээлтийн ажиллагаа: 2018.09.28-ны өдрийн 10.00 цагаас болно.

ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1058
41452
42430
5002895

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc