Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ болно

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы GFA консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ 2018 оны 02 дугаар сарын 2-4 ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудын дунд зохион байгуулагдана. Уг арга хэмжээнд гарааны бизнес эрхлэх сонирхолтой бизнес санаа нь шалгарсан 50 залуус оролцоно.

Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлж  шалгарсан шилдэг нэг төслийг Швейцарийн хөгжлийн агентлагаас 10000000 /арван сая/ хүртэл төгрөгөөр  санхүүжүүлнэ.

Сургалт-арга хэмжээ болох газар: WorkCentral Mongolia /Хүнсний 4 дэлгүүрээс 32-ийн тойрог орох замд Үйлдвэр урлалын сургуулийн хажууд 18 давхар бор барилга 18 тоот/

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2538
28283
102271
4415645

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc