ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                  Огноо: 2018 оны 08 дугаар сарын 09

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ОНХС-10-19

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны гэрэлтүүлгийн ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  30 сая төгрөгөөс багагүй байна.
    • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
      • Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он                                     
    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016-2017 онд  Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 30 000 000 /Гучин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй гэрэлтүүлэг,  эрчим хүч цахилгаан хангамжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
    • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Тийм

Үүнд:  

             Эрчим хүчний яамнаас олгодог:

o   03.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх болон түүнээс дээш                                                                                                 

             Эсвэл

 Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

Хуучин бол

o    2.2.2: Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Шинэ бол

-          БА-6.3: Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Үнийн саналыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09.30 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 11-70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3809
14230
51861
3214610

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc