ЛАВЛАГАА, ХУУЛБАР ОЛГОХ ЖУРАМ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн А/15 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ЛАВЛАГАА, ХУУЛБАР ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Дүүргийн архивын сан хөмрөгийн баримтыг судлах, сурталчлах болон мэдээлэл лавлагаа, танин мэдэхүйн зорилгоор байгууллага, иргэдэд ашиглуулахтай холбогдсон үйл ажиллагаанд Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам, эрх зүйн бусад холбогдох акт болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
  2. Дүүргийн төрөлжсөн архивын сан хөмрөгийн баримт /цаашид “баримт” гэх/-аас лавлагаа, баримтын хуулбар олгох үйл ажиллагааны үндсэн зарчим нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, улс төрөөс хараат бус байхад оршино.
  3. Дүүргийн төрөлжсөн архивын /цаашид “Архив” гэх/-ын баримтыг Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу баримтыг уншлагын танхимаар болон лавлагаа хуулбар олгох хэлбэрээр ашиглуулна.
  4. Байгууллага, иргэнд баримтыг ашиглуулах үйл ажиллагааг лавлагаа үйлчилгээ хариуцсан архивч хариуцаж гүйцэтгэнэ.
  5. Архиваас ашиглуулах баримт нь эх баримт болон түүнтэй адилтгах баталгаат хуулбар, цахим, ашиглалтын хувь байна.
  6. Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс төрийн архивт шилжүүлсэн баримтаас үнэ төлбөргүй үзэх /Архивын даргын зөвшөөрлөөр/ бөгөөд эх баримтаас хуулбарлах тохиолдолд Архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн тарифт заасны дагуу үйлчилгээний хураамж төлнө.
  7. Төрөлжсөн архиваас лавлагаа хуулбар олгоход үйлчилгээний үндсэн хураамжийг урьдчилан авах ба зохих лавлагааны хариу бүрэн гарсан /олдсон/ тохиолдолд төлбөрийг лавлагаа хуулбар олгох тарифийн дагуу нэмж авна.
  8. Баримтаас лавлагаа хуулбар олгох журмыг зөрчсөн архивын ажилтан, иргэн, хуулийн этгээдэд Монгол улсын Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу тус тус хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Уншлагын танхимын үйлчилгээ

  1. Уншлагын танхимаар үйлчлүүлэхийг хүссэн байгууллага болон гадаад дотоодын иргэд, судлаачид /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ын хүсэлт гаргасан албан бичиг, хувийн өргөдөлд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын зөвшөөрсөн цохолтын дагуу холбогдох баримтыг үзэж судлах эрх олгоно.
  2. Тамгын газрын дарга нь судалгааны ажлын зорилго, сэдвийг харгалзан 1 сар хүртэл хугацаагаар баримт судлах зөвшөөрөл олгоно.
  3. Үйлчлүүлэгчид архивын нэн үнэт болон үнэт баримтыг эх хувиар нь ашиглуулахгүй бөгөөд зөвхөн ашиглалтын хувиар үйлчилнэ.
  4. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг.
  1. Уг журамтай танилцсаны үндсэн дээр Уншлагын танхимаар үйлчлүүлэгчийн анкет,Уншлагын танхимаар үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг /Хавсралт 3/, Баталгаа бичих /Хавсралт 4/ маягтыг бөглөж, хувийн хэрэг нээлгэнэ.
  2. Үйлчлүүлэгчийн хувийн хэрэг нь энэ журын 3.1, 3.5.1-т заасан баримт болон Баримтын захиалгын хуудас /Хавсралт 5/ зэргээс бүрдэнэ.
  3. Үйлчлүүлэгч нь судалгаандаа ашигласан хадгаламжийн нэгж бүрийн ашиглалтын хуудсанд тэмдэглэл хийх ба архивын баримтаас ашиглан өөрийн ном бүтээлд оруулсан тохиолдолд энэ тухай ишлэл зүүлтийг заавал хийнэ. Ишлэл зүүлтийг дараах хэлбэрээр бичнэ. Үүнд: Монгол Улс-МУ, Дүүргийн Төрөлжсөн архив -ДТА, хөмрөг-Х, данс-Д, хадгаламжийн нэгж-Хн, хуудас-Тал, нугалбар-Н зэрэгболно.
  4. Төрийн архивын сан хөмрөгийн баримт ашиглан ном, эмхтгэл, бүтээл гаргасан тохиолдолд нэг хувийг архивт үнэ төлбөргүйгээр өгч хадгалуулна.
  5. Өөрийн өргөдөл, хүсэлтэд дурдсан асуудлын хүрээнд хамаарах баримт судлана.
  6. Архивын баримтыг эмхтгэл болон ном, бүтээл болгон гаргах зорилгоор бүхэлд нь хуулбарлан авсан тохиолдолд зохиогчийн эрх зөвхөн архивт хадгалагдана.
  7. Баримтыг нугалах, урж гэмтээх, бохирдуулах, засварлах, бусдад дамжуулах, гадагш авч гарах, гэрэл зургийн болон дижитал аппарат, цахим технологи ашиглан баримтыг зөвшөөрөлгүйгээр буулгаж авах, хуулбарлах зэргээр архивын баримт ашиглалтын журмыг зөрчсөн тохиолдолд лавлагаг үйлчилгээ хариуцсан ажилтны санал болгосноор Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч “Архив,албан хэрэг хөтлөлтийн хяналт шалгалтын заавар”-ын 9 дүгээр зүйлийн 9.7-д заасны дагуу захиргааны арга хэмжээ авч, цаашид төрийн архиваас үйлчлүүлэх эрхийг хасах хүртэл арга хэмжээг авна.
  8. Уншлагын танхимд гэрэл зургийн болон дижктал аппарат, цахим технологи, овор ихтэй цүнх, сав, хүнсний зүйл биөдээ авч орохыг хориглоно.
  9. Архивын баримт ашигласан үйлчилгээний хөлс төлнө.
  10. Өөрийн хувилагч машин, техник хэрэгсэл ашиглан баримт хуулбарлан авч болох ба энэ тохиолдолд үйлчилгээний тарифт өөрчлөлт орохгүй болно.

Гурав. Лавлагаа хуулбар олгох

  1. Лавлагааны захиалгыг доорх хугацаанд шийдвэрлэнэ.
  1. Архив нь байгууллага, иргэн /цаашид “захиалагч” гэх/-ийн хүсэлт захиалгыг хуваарийн дагуу хүлээн авч, зохих хариуг ажлын 5-10 хоногт шийдвэрлэж олгоно.
  2. Апбан бичгээр өөрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж лавлагаа хуулбар авах хүсэлт гаргасан бүх шатны байгууллагын хүсэлтийг хүлээн авч бүртгэснээс хойш ажлын 7 хоногт,
  3. Иргэний улсад ажилласан жилийгтодорхойлох лавлагааг ажлын 5 хоногт,
  4. Цалингийн лавлагааг ажлын Юхоногт,
  5. Лавлагаа мэдээллийн програм /Шилжилт хөдөлгөөн, Орон сууцны эрхийн бичиг/-д орсон баримтаас олгох лавлагааг ажлын 3 хоногт,
  6. Сэдэвчилсэн лавлагаа /тодорхой сэдэв, үйл явдалд хамаарах асуудлаар/-г ажлын 14 хоногт,
  7. Лавлагааны ачааллыг харгалзан яаралтай лавлагааг ажлын 2 хоногт,
  8. Бусад лавлагааг ажлын 5 хоногт тус тус олгоно.
  1. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг.
  1. Лавлагаа хуулбар авах хүсэлтээ Лавлагаа үйлчилгээ хариуцсан ажилтанд гаргаж, Захиалгын хуудас /архивын ажилтан лавлагааны захиалгыг Бүртгэлийн програмд шивж оруулна/-тай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулж, Буцах хуудсаар лавлагааны хариугаа уг журмын 4.1-д заасан хугацаанд ирж авна.
  2. Захиалга өгөхдөө лавлагаа авах үндэслэл, шалтгаан болон он, сар, өдөр, холбогдох

    мэдээллийг үнэн зөв гаргаж, тайлбарлах үүрэгтэй.

  3. Лавлагааны ажилтны тавьсан зүй ёсны шаардлагыг биөлүүлэх үүрэгтэй.
  4. Лавлагаа үйлчилгээтэй холбогдох санал хүсэлтээ цаас, цахим, утсаар болон биечлэн өгөх эрхтэй.
  5. Лавлагаа хуулбарыг байгууллагын цахим хуудас ашиглан Онлайн лавлагаагаар үйлчлүүлэх эрхтэй.
  6. Төрийн архиваас олгож буй лавлагаа хуулбарт үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй.
  7. Лавлагаа хуулбар олгох үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох, саад болох, худал мэдээлэл өгөх болон хууль бус зүйл шаардахыг хатуу хориглоно.

Дөрөв. Бусад

  1. Хууль хяналтын байгууллага /бүх шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, Аудит болон Авилгатай тэмцэх газар, Санхүүгийн зохицуулах хороо/-ын хэрэг маргааныг тодруулах зорилготой албан бичгийг үндэслэн лавлагаа хуулбарыг үнэ төлбөргүйгээр олгоно.
  2. Байгууллага, иргэний хүсэлтээр сэдэвчилсэн /албан байгууллагын үүсэл, ажиллаж байсан удирдлагуудын нэрс гэх мэт/ мэдээллийг захиалгаар бэлтгэж өгч болох бөгөөд үйлчилгээний хөлсийг архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн тарифт заасны дагуу гэрээгээр гүйцэтгэнэ

ДҮҮРГИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

 

УНШЛАГЫН ТАНХИМААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

Огноо..........................

..................................................................... овогтой                ...................................                  би

Нийслэлийн......................................................... дүүргийн төрөлжсөн архивт

............................................................................................................................  сэдвийн хүрээнд

.......................................... хугацаанд үйлчлүүлнэ.

Үйлчлүүлэх хугацаандаа иргэн ..............................................  би Архивын тухай хууль,

Захиргааны хариуцлагын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрхийн актууд, Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмыг дагаж мөрдөнө.

Архиваас эх баримтаас зохих зөвшөөрлийн дагуу хуулбарлан авсан баримтыг зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглах ба түүнийг дахин хуулбарлан тараах, зөвшөөрөлгүй хэвлэн нийтлэх эрхгүй.

Судалгааны явцад ашиглаж буй архивын эх баримтыг урж гэмтээх, тэдгээрээс зөвшөөрөлгүйгээр хувилж, буулгаж авах, засварлах зэргээр ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээнэ.


Text Box: /Text Box: /.ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ГАРЫН ҮСЭГ, ТАЙЛАЛ

 

 

ДҮҮРГИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ БАТАЛГААНЫ ХУУДАС

............................................................  Улсын иргэн ......................................................................

овогтой................................. миний бие Монгол Улсын төрийн нууцад хамаарах архивын

баримтыг үзэж, ашиглах явцдаа Төрийн нууцын тухай хууль, Архивын тухай хуулийн заалтуудыг удирдлага болгон ажиллана.

Төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, бусдад дамжуулах, ажлын байрнаас гадагш авч гарах, баримтыг ил задгай орхин явах болон Төрийн нууцын тухай хууль, Архивын тухай хууль, дүүргийн төрөлжсөн архивын баримт ашиглалтын журамд заасан зөрчлийг гаргахгүй, төрийн нууцыг задруулахгүй болохыг батламжилж байна.

Дээрх зөрчлүүдийг гаргах, төрийн нууц задруулсан тохиолдолд Эрүүгийн тухай хууль, Төрийн нууцын тухай хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль бусад эрхзүйн актын дагуу хариуцлага хүлээх болно.

БАТАЛГАА ГАРГАСАН:

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ                                                                  /гарын үсгийн тайлал/

Огноо

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5234
28887
121374
4892020

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc