“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ХҮРТЭЭМЖИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44  дүгээр тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зарласан.

Энэхүү аяны хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тэргэнцэртэй  Иргэдийн  Үндэсний Холбоо”  хамтран  дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд, бага насны хүүхдүүдэд  хүртээмжтэй, аюулгүй байгаа эсэхэд үнэлгээ хийхээр төлөвлөөд байна.

Үнэлгээнд тус дүүргийн 16 хорооноос алслагдсан болон төвийн хороодоос сонгон явган хүний замд үнэлгээ хийхийн зэрэгцээ, дүүргийн хэмжээн дэх нийтийн эзэмшлийн  талбай, автобусны буудлууд болон төрийн үйлчилгээний байгууллагууд, соёлын  үйлчилгээнд  хүрч очих хэсгүүдийн явган хүний зам, замын гарцуудад түүвэрчилсэн байдлаар үнэлгээ хийнэ. 

Үнэлгээг зохион байгуулахдаа “Авто замын байгууламж Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056-2009” стандартуудад  судалгаа хийж,  үнэлгээний  хуудас боловсруулна. 

Хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийн  бүх төлөөллийг  оролцуулсан  ажлын  туршлагатай  үнэлгээний баг сайн дурынхны тусламжтай  үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ.

эргэнцэртэй иргэн-3, харааны бэрхшээлтэй иргэн-1, сайн дурын ажилтан-4/

Замын үнэлгээг үндсэн 2 аргачлалаар  гүйцэтгэнэ.

  1. Ерөнхий үнэлгээний арга
  2. Нарийвчилсан үнэлгээний арга

“Авто замын байгууламж Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006”,  “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056-2009” стандартуудад тусгагдсан стандартын 14 үзүүлэлтийн дагуу тусгай зориулалтын багаж ашиглан нэг бүрчлэн хэмжилт хийж үнэлнэ.

Үнэлгээний ажил 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлнэ.  

Үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэснээр:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт тус тус хангагдана.
  • Дүүргийн хэмжээн дэх явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, замын гарц, уулзвар, автобусны буудлуудын хүртээмжийн талаар нэгдсэн дүгнэлт бүхий тайлан мэдээ гарч дүүргээс баримтлах бодлого төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

434
24268
130743
4196564

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc