ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Огноо : 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ХУД 3 дугаар хороо, дүүргийн цогцолборын замаас хойш Чингисийн өргөн чөлөө рүү холбогдох нэг эгнээ шинэ замын ажил 

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2017/НТ-420-1

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ХУД 3 дугаар хороо, дүүргийн цогцолбороос хойш Чингисийн өргөн чөлөө рүү холбогдох нэг эгнээ шинэ замын ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын  дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. ҮҮНД:

 

  • “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ

             худалдан  авах тухай” хуулийн 14-16 зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байх.

  • Борлуулалтын хэмжээ:

    Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь 25 000 000 төгрөгөөс багагүй байх.

  • Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

    Сүүлийн 2 жил /2015, 2016 он/

  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

    Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аль нэг жилийн хугацаанд доод тал нь нэг удаа 15 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй  ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон  байх

  • Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын яамнаас олгосон 2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах

             Эсвэл:

             Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 3.7.4.1. ЗЗА-1 Бүх төрлийн замын засварын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг–аас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дүгээр сарын 20-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын  давуу эрх тооцох эсэх. Тооцно

Тендерийн баримт бичгийг цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Сонирхсон этгээд холбогдох мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхар 902 тоот  Худалдан авах ажиллагааны алба

 Утас 341873


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3888
22102
114756
1096151

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc