“Мэргэжил бүхэн сайхан” хичээл заана

Нийслэл Улаанбаатар хотын дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдыг ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах “Мэргэжил сонголтын төв” байгуулах зорилт тусгагдсан билээ.
Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
“Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мэргэжил бүхэн сайхан” сарын аяны үйл ажиллагаа амжилттай үргэлжилсээр байна. 
Ийн “Мэргэжил бүхэн сайхан” аяны хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МУ-ын гавьяат багш, урлаг спортын алдартангууд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 16 сургуулийн төгсөх ангийн сурагчдад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагаас хичээл заах үйл ажиллагаа болно. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6091
6106
80621
4146442

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc