НИЙСЛЭЛИЙН "СОЁЛЫН ЭЛЧ"-ЭЭР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байна.

“Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн бүртгэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст авах бөгөөд хорооныхоо нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хотын соёлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн та бүхнийг урьж байна.

Соёлын элчид нэрээ дэвшүүлэх иргэн:
Тухайн хорооны иргэдэд танигдсан, хүндлэлийг хүлээсэн 18-аас дээш насны иргэн байх;
Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай байх;
Соёлын элчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
Өргөдөл
Иргэний үнэмлэхний хуулбар
Хорооны Засаг даргын тодорхойлолт
Соёлын элчээр ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэх ажлын санал, төлөвлөгөө


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

982
18618
149092
4723307

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc