НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2018.06.21                                                                                                                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлсэн нийт 8 төсөл арга хэмжээнээс гүйцэтгэгч шалгарч зөвлөмж хүргүүлсэн 2, тендер зарлагдсан 2, магадлал хийгдэж байгаа 2, зураг төсөв хийгдэж байгаа 2 ажил байна.

 

 

70

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс,

 

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат

 

2

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа хийх, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах.

ТҮТ ОНӨААТҮГ нь То вангийн гудамж, Чимэд осорын гудамжны ногоон байгууламж, 1,2,3-р хорооны дундах ногоон байгууламж зэрэг 8450 м.кв арчилгаа торлогоо хийж гүйцэтгэж байна.

Мөнх ногоон байгууламжийн усалгааг тогтмол 2-3 удаа усалж байна.

Хан-Уул Агро ОНӨААТҮГ нь Чингисийн өргөн чөлөө, Яармагийн зам дагуу 767 ширхэг нарс моднуудыг 7 хоногт 2-3 удаа тогтмол усалж байна. 1 удаагийн усалгаанд 9 рейс 99 тонн ус зарцуулж байна.

 

100

Үүрэг даалгаврыг:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ: Хуулийн мэргэжилтэн В.Мөнх-Эрдэнэ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ: Хүний нөөц, Захирлынтуслах П.Оюунчимэг

3

Дүүргийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэр зүлэгжүүлэх ажлын хүрээнд хөрс боловсруулалт хийж бэлтгэл хангагдаж байна.

Энэхүү ажлын хүрээнд дүүргийн 3 дугаар хороо Шаравыг гудамжийг зүлэгжүүлж Эко хавтанжүүлах ажил 60%-тай явагдаж байна.

2018 оны 06-р сарын 11 өдрөөс эхлэн Шаравын гудамжны 770м2 ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж, талбайн хөрс хуулах, тэгшлэх ажилд 6 машин, 1 бобкат, 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа. Нийт давхардсан тоогоор 10 рейс, 50 тонн хог, шороо зөөвөрлөв.

Тус талбайд шинээр бордюр тавьж, өнгөт хавтангаар ногоон байгууламжын ажлыг хийж байна. Цаашид тус ногоон байгууламжинд хар шороо хийж, үр суулгах, зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.

Мөн дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны цэцгийн мандалыг цэцэгжүүлэх ажил хийгдсэн.

 

90

Үүрэг даалгаврыг:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ: Хуулийн мэргэжилтэн В.Мөнх-Эрдэнэ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ: Хүний нөөц, Захирлынтуслах П.Оюунчимэг

4

Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих.

Дүүргийн 2, 3 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудын гадна инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлыг “Альянстех” ХХК гүйцэтгэн ажиллаж байна. Ажлын явцыг тус хороодын иргэдэд тус хорооны Засаг даргатай хамтран 2 удаа мэдээлэл хийсэн.

 

 

70

Үүрэг даалгаврыг:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

 

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат

5

2018 оны үйл ажиллагааны үр дүнгээ эхний хагас жилийн байдлаар дүгнэж, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах.

Дүүргийн ЗДТГ, хороодын нийт 114 албан хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2018 оны хагас жилийн байдлаар дүгнэж 2018 оны 06 сарын 05-ны өдөр урамшуулал олголоо. Үүнээс Төрийн захиргааны албан хаагч 80 , үйлчилгээний албан хаагч 34 байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилд гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтан байхгүй болно. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийг 06 сарын 05-нд, ЗДТГ-ын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 01/1274 тоот албан тоотоор, тогтоол шийдвэрийн биелэлтийг 2018 оны 06 сарын 19-ны дотор http://monitoring.ub.gov.mn/ програмаар тус тус мэдээлсэн. 2018 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх нийслэл, дүүргийн Засаг дарга нарын байгуулсан гэрээний биелэлтийг 07 сарын 05-нд хүргүүлнэ.

 

100

Үүрэг даалгаврыг:

Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, тасгууд

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

 

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ

 

 

86 %

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

889
13557
85812
3084090

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc