“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг болно

 

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00, 14:00 цагуудаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй  толилуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж байсан “Шилдэг зохиол” шагналыг хүртэж байснаараа онцлог.

“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.

Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзэхийг урьж байна.

Холбоо барих дугаар: 95616261

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

126
13658
85004
4150825

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc