ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

 

2020 оны 01 дүгээр сарын 21                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах талаар эрх зүйн үндэслэлийг танилцуулж, шийдвэр гаргуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Дүүргийн хэмжээнд хог, хаягдлыг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулах, дүүргийн Засаг даргын захирамжаар аян өрнүүлэх

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжин ирсэн даруйд худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Нэгдсэн эмнэлгийн дулааны шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, хороодын сайн дурын идэвхтнүүдийг томуугийн дэгдэлтийн үеэр ажиллуулах талаар Улаан загалмайн хороотой хамтран ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

5

Нийт байгууллага

Дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг дүүргийн удирдлагуудад тогтмол мэдээлэх

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Эрүүл мэндийн төв

Томуу томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн жижүүр эмчийг 24 цаг хүртэл ажиллуулах талаар санал танилцуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Замын цагдаагийн хэлтэс

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад анхаарах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.01.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3584
15008
80316
6678189

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc