НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№20/

 

   2019 оны 10 дугаар сарын 31                                                                                                                                                             Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

2

3

4

5

 

1

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/363 дугаартай захирамжаар “Онцгой байдлын штаб” байгуулан ажиллаж байгаа бөгөөд албан хаагчдын ажиллах хуваарийг баталж, 24 цагаар ажиллан мэдээг Нийслэлийн Онцгой комисст хугацаанд нь мэдээлж байна. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

 

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам

2

Нийслэлийн Онцгой комиссын хурлын “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, заагдсан хугацаанд нь тайлагнаж, үр дүнтэй ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлийн Онцгой комиссын хурлын “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр http://monitoring.ub.gov.mn/ програмаар тайлагнасан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам

3

Нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд айл, өрх бүрээр биечлэн хүргэх ажлыг зохион байгуулж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөвлөмж ирж байгаа бөгөөд зөвлөмжийг хүлээн авсан өдрөөс эхлэн айл өрхүүдээр тараахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

 

 

 

 

 

 

50%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам

4

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөөг өдөр бүр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэх. /НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон www.khanuul.mn цахим сайт, Хан-Уул эко дүүрэг цахим хуудсуудаар иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам

5

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж буйд хийж байгаа хяналт шалгалтаа эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудыг үнэн зөв бодитой мэдээ мэдээллээр хангах. /Нутгийн захиргааны байгууллагууд, “Таван толгой түлш” ХХК/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран сайжруулсан шахмал түлшний цэг, дундын агуулахуудаар өдөр бүр тогтмол хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангаагүй зөрчил илрээгүй байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам

6

Улаанбаатар хотыг стандарттай хот болгох, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, тэдгээрт тавих хяналтыг сайжруулах чиглэлээр санал, солилцох уулзалт, семинарыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас дүүргийн Засаг дарга, орлогч дарга, хэлтэс, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчдыг хамруулсан уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тус уулзалтад бүрэн бүрэлдэхүүнээрээ ороцоно.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I, II хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

7

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар тус бүрээр сайтар хангаж, гүйцэтгэлд нь Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Инженер, хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулагдаж төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт шалгалт хийж, үүрэг чиглэл өгч ажилласан. Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 3 сургууль, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байр, 10 дугаар хорооны 1, 2 дугаар байр, 14 дүгээр хорооны гүний худаг, 9 дүгээр хорооны “Аяут” өрхийн эрүүл мэндийн төвийн сантехникийн засвар болон тус төвийг цахилгаанаар халаах ажил зэрэг нийт 10 ажлыг гүйцэтгэж байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 32, 52 дугаар сургууль, Нэгдсэн эмнэлэг, 10 дугаар хорооны 1, 2 дугаар байр, 14 дүгээр хорооны гүний худгийн засвар, “Аяут” өрхийн эмнэлгийн сантехникийн засвар нийт 7 ажил бүрэн дуусч, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн засвар ажил гүйцэтгэх шатандаа, 59-р сургууль, Аяут өрхийн эрүүл мэндийн төвийн засвар ажил эхлэх шатандаа байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

80%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүрэгт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 2341 өргөдөл ирснээс хуулийн хугацаанд 2272 өргөдөл шийдвэрлэсэн, шийдвэрлэх шатандаа 69 өргөдөл байна. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа дүүргийн хэмжээнд 10 хоног 02 цаг 07 минут байна. Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлөвлөгөө боловсруулан батлуулж, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад болон 16 хороонд албан бичгээр хүргүүлэн, заавар зөвлөгөө өгөх чиглэлээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Улирал бүр өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээнд хяналт-шинжилгээ хийж байгаа бөгөөд 7 хоног бүр Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгуудын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийг Тамгын газрын даргын шуурхай зөвлөгөөнд, 14 хоног тутам дэргэдэх хэлтэс албадын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийн тайланг бэлтгэн дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мөн 14 хоног тутам хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулан шийдвэрлэлтийн явцын тэмдэглэл хөтлөх, өргөдөл гомдлыг удирдлагын түвшинд шуурхай шилжүүлж байх талаар мэдээлэл өгч, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг анхааруулж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

9

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээнд байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид идэвхтэй оролцох. Нийт байгууллагуудын удирдлагууд

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга болон Цэргийн штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох. Нийт байгууллагуудын удирдлагууд

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон харьяа хэлтэс, албадын дарга нар нийслэлээс зохион байгуулсан хурал, зөвлөгөөнд тухай бүр оролцож байгаа бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай болон гадаадад томилолтоор ажиллах шаардлага гарсан тохиолдолд орлон гүйцэтгэгч нь хурал зөвлөгөөнд оролцож байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

11

Эмзэг бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах талаар зохион байгуулсан ажлын тухай мэдээ мэдээллээ 2019 оны 10 дугаар 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний “Энканто” дундын төвд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалан сайжруулсан түлш савлах ажлыг хийж гүйцэтгэн, савласан түлшний үнийн дүнд тохирсон хөлсөөр эмзэг бүлгийн 35 айл өрхийг 17,5 тн сайжруулсан түлшээр хангаад байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам

11 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ 89%

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5707
29080
121847
4892493

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc