ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2021 оны 01 дүгээр сарын 20

Тендерийн   нэр,   дугаар:  Хүнсний   эрхийн   бичгээр   үйлчилгээ   үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах,  ХУДХААА/202101047

1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: Багц 1 – 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багц 2 – 4 дүгээр хороо, Багц 3 – 5 дугаар хороо, Багц 4 – 6 дугаар хороо, Багц 5 – 7 дугаар хороо, Багц 6 – 8 дугаар хороо, Багц 7 – 9 дүгээр хороо, Багц 8 – 12 дугаар хороо, Багц 913 дугаар хороо, Багц 10 - 14 дүгээр хороо, Багц 11 – 10, 16, 21 дүгээр хороо зэрэг болно.

2. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

3. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

4. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд нь 40.000.000 төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2020 оны санхүүгийн тайлан

5. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт Багц-1- 780,695 /долоон зуун наян мянга зургаан зуун ерэн тав/, Багц-2-692,838 /зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун гучин найм/, Багц-3- 768,678 /долоон жаран найман мянга зургаан зуун далан найм/, Багц-4-880,038 /найман зуун гучин найм /, Багц-5-523,878 /таван зуун хорин гурван мянга найман зуун далан найм/, Багц-6 -1,511,718 /нэг сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун арван найм/, Багц-7 -1,037,760 /нэг сая гучин долоон мянга долоон зуун жар/, Багц-8 -885,798 /найман зуун наян таван мянга долоон зуун ерэн найм/, Багц-9 -476,837 /дөрвөн зуун далан зургаан мянга найман зуун гучин долоо/, Багц-10 -598,757 /таван зуун ерэн найман мянга долоон зуун тавин долоо/,  Багц-11 -1,108,923 /нэг сая нэг зуун найман мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

6. Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 19–ний өдрийн 10.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 дугаар сарын 19ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй. Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Чингисийн өргөн чөлөө Худалдан авах ажиллагааны алба, Утас-70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

482
29793
146754
7753149

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc