НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ЦАХИМ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№01/

 

 

2021 оны 01 дүгээр сарын 04                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний хангамж болон дундын баазад нөөцийг сайтар бүрдүүлж, сайжруулсан түлш тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах. /“Таван толгой түлш” ХК, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, нийт байгууллага

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: /КОВИД-19/-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг бүх түвшинд чангатгах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, ухуулах хуудас зэргийг бэлтгэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, нийтийн тээвэр болон олон нийтийн үйлчилгээний газраар зорчих иргэдэд түгээж, байрлуулан, зарлан мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хүнсний зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт иргэд хоорондын зай барьж зорчих /1.5-2 метр/ тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж үйлчлүүлэхийг шаардаж, заавар, зөвлөмжөөр хангах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гудамж талбай, нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг тогтмол халдваргүйжүүлэх, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллага

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль зүй, архивын тасаг, Нийт байгууллага

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.01.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4035
0
128256
7566184

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc