БҮТЭЭГДЭХҮҮН СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд сурталчилан таниулж улмаар орлого ашгийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулдаг бөгөөд үүний нэг нь үзэсгэлэн худалдаа юм.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч та бүхний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах намар цагийн хамгийн сүүлчийн ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн худалдаа 2018 оны 10 дугаар сарын 12-нд буюу энэ Баасан гарагт 11.00-17.30 цагийн хооронд Хан-Уул дүүргийн “Ажилчны алдар” талбайд зохион байгуулагдана.

Иймд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч та бүхэн манай төвд урьдчилан бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл явагдана.

Харилцах утас: 7000-7012, 88105485

ЖИЧ: ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД БҮХ ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1153
50786
127074
4701289

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc