ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019 оны 02 дугаар сарын 04

 Тендерийн   нэр,   дугаар:  Хүнсний   эрхийн   бичгээр   үйлчилгээ   үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах,  ХУД2019/УТ-01

 1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: Багц 1 – 1, 2, 3, 11, 15 дугаар хороо, Багц 2 – 4, 5 дугаар хороо, Багц 3 – 6, 7 дугаар хороо, Багц 4 – 8 дугаар хороо, Багц 5 – 9 дүгээр хороо, Багц 6 – 12 дугаар хороо, Багц 7 – 13 дугаар хороо, Багц 8 – 14 дүгээр хороо, Багц 910, 16 дугаар хороо, зэрэг болно.

  1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

3. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

  1. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд нь 20.0 сая төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2018 оны санхүүгийн тайлан

5. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт Багц-1- 1,301,420 /Нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун хорь/, Багц-2-1,728,630 /нэг сая долоон зуун хорин найман мянга зургаан зуун гуч/, Багц-3- 1,833,270 /нэг сая найман зуун гучин гурван мянга хоёр зуун дал/, Багц-4-2,320,940 /хоёр сая гурван зуун хорин мянга есөн зуун дөч/, Багц-5- 1,880,300 /нэг сая найман зуун наян мянга гурван зуу/, Багц-6 -1,456,940 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун дөч/, Багц-7 -908,780 /есөн зуун найман мянга долоон зуун ная/, Багц-8 -1,167,980 /нэг сая нэг зуун жаран долоон мянга есөн зуун ная/, Багц-9 -1,910,060 /нэг сая есөн зуун арван мянга жар/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

6. Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 07ны өдрийн 10.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 дугаар сарын 07–ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй. Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

 Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө Худалдан авах ажиллагааны алба, Утас-70009011


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1099
12782
86241
4399615

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc