ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2018 оны 06  дугаар сарын 12

 

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 30 дугаар гудамж цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн хойд хэсэгт ахмадын төвийн засвар, тохижилтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ДОНТ-А-10-8/

Хан –Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 30 дугаар гудамж цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн хойд хэсэгт ахмадын төвийн засвар, тохижилтийн ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

  • Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  16 000 000 төгрөгөөс багагүй байна.

 

    • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

 

      • Сүүлийн  2 жил буюу 2016,  2017 он

                                     

    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016-2017 онд  Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 16 000 000 /Арван  зургаан сая/ төгрөгөөс багагүй үнийн засврын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

 

    • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Үгүй

 

       Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг–аас өмнө ирүүлнэ нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

744
28903
95543
2435413

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc