ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДАД ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ “ӨРТӨӨЧИЛСӨН АЯЛАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг ёс суртахууны төлөвшилттэй хувь хүн болж хөгжихөд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, Зөв ирээдүйг бүтээх-Зөв хүүхдийг бэлтгэх зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” сарын аян Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдаж  байна. 

Сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас санаачлан ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох үүднээс үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцах “Өртөөчилсөн аялал”-ыг  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Аяллын зорилго нь үйлдвэрийн үйл ажиллагаа, дэвшилтэд техник технологи гэж юу вэ, үйлдвэрлэлийн процесс хэрхэн өрнөдөг, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх зөв мэдээллээр хангах, мэргэжлийн чиг баримжаа олгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дээдлэх, цаашид улс орноо хөгжүүлэх мэдлэг, боловсролтой боловсон хүчин болгон төлөвшүүлэх явдал юм.
Аялалд 100 гаруй сурагчид хамрагдах бөгөөд “Чингис хаан вакс баримлын музей”, Мөнхийн үсэг групп ХХК-ийн хэвлэлийн үйлдвэр, Аз хур номын дэлгүүр, Зайсан дахь KFC түргэн хоолны газар, Атар өргөө ХК-ийн Талхны үйлдвэр, Улаанбаатар хивс ХК, Говь ХК, Жи Эн Бевережис ХХК-ийн Pepsi ундааны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм.
Мөн Азхур номын их дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаж, "Манго жимстэй цай", "Цэцгэн титэм", “Сахиусан тэнгэрүүд” номоороо танил болсон залуу зохиолч А.Пүрэвмаатай уулзалт хийх юм. 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4946
41125
93305
5053770

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc