Хан-Уул дүүргийн “Залуу аавуудын чуулга уулзалт” болно

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Манай улс аавуудын өдрийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд энэ жил 12 дахь жилдээ энэ хүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хан- Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс аавуудын өдрийг тохииолдуулан Хан - Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Залуу аавуудын чуулга уулзалт”-ыг 2019 оны 08 сарын 08-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалт нь залуу аавуудад аав хүний үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгоход нь дэмжлэг үзүүлэх, хүүхдийнхээ хүмүүжилд сайнаар нөлөөлөх үлгэр дуурайлал үзүүлсэн сайн эцэг хүнийг төлөвшүүлэх, нийгэмд үзүүлж байгаа тэдний нөлөөллийг эерэг болгох, гэр бүлийн харилцаанд эерэгээр нөлөөлөх зорилготой юм. 

Чуулга уулзалтаар “Залуу аавуудын гэр бүлдээ гаргах цагийг хэрхэн үр дүнтэй болгох вэ”, “Залуу аавууд хүүхдийнхээ хүмүүжилд эерэгээр нөлөөлөх нь”, “Хүүхэд хамгаалалд аавуудын оролцоо” гэсэн 3 салбар хуралдаан болох бөгөөд чуулгаас гарсан санал санаачлагыг дүүргийн удирдлагуудад хүргэж цаашид үйл ажиллагаандаа тусгаж ажиллах юм.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5625
31996
72064
4385438

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc