ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ ТОГЛОЛТ” БОЛНО

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын Дөл тоглолт-ын нээлтийн арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт болно. Дөл тоглолт-ын үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд үг хэлнэ.

Нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захиралууд оролцоно.

Тэмцээний зорилго нь дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршино. 

Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын 15 баг, нийт 165 тамирчид авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөнө.

Цэрэг спортын цогцолбор ”Дөл” тоглолтын төрөл: 

1.         Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль, эрх зүйн сорилын шалгалт авах /дасгалжуулагч-багш/

2.         Гранат шидэх

3.         Жагсаалч тасаг шалгаруулах

4.         Цэргийн 16 тоот /1, 2 дугаар/ дасгал

5.         Эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив

6.         Тасгийн захирагч нарын дундах тэмцээн

7.         Буухиа гүйлт

8.         Цогцолбор дасгал

9.         Ханын сонин

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБ

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2602
28340
102335
4415709

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc