ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” ”ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2013 оны 10 сарын 29-ний  өдөр      Дугаар А/323             Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн “Оны шилдэг байгууллага”,

“Оны шилдэг ажилтан” шалгаруулах

журмыг шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төр, захиргааны, олон улсын байгууллага, өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, үйлчилгээний газруудаас “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажилтан” шалгаруулах журмыг хавсралтаар баталсугай.
  2. Дээрх журмыг баталсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, радио, сониноор улирал тутам давтамжтайгаар олон нийтэд түгээн сурталчилж ажиллахыг Захиргаа, хуулийн хэлтэс \М.Нямгэрэл\, Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба \Ө.Батмандах\-д үүрэг болгосугай.
  3. “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажилтан” –аар шалгарсан байгууллага ажилтанд олгох шагналын зардлыг жил бүрийн төсөвт тусган зарцуулж байхыг Засаг даргын Тамгын газар \Л.Үнэнбат\, Санхүү, төрийн сангийн хэлтэс \С.Отгонбаяр\-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажилтан”-аар нэр дэвшиж, ирүүлсэн материалыг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор хүлээн авч шалгаж нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Засаг даргын орлогч \Т.Чингүнжав\, Засаг даргын Тамгын газар \Л.Үнэнбат\-т даалгасугай.
  5. Энэхүү захирамж батлагдсан өдрөөс 2011 оны 157 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.ГАНХУЯГ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/323 дугаар захирамжийн хавсралт

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” ”ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Үндсэн зорилго

  1. Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхпэгчид, үйлдвэр, үйлчилгээний газруудын хамтын ажиллагааг дэмжих, түншлэлийн харилцааг өргөжүүлэх, тэнд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажлын үр дүн, идэвх, бүтээлч санаачлагыг бодитойгоор өрнүүлэхэд энэхүү журмын үндсэн зорилго оршино.

Хоёр. “Оны шилдэг байгууллага”-ын номинаци, нийтлэг шалгуур үзүүлэлт

  1. Дүүргийн төр, захиргаа, олон улсын байгууллага, өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, үйлчилгээний газруудаас “Оны шилдэг байгууллага”-ыг дараах номинациар шалгаруулна. Үүнд:
  1. “Шилдэг менежменттэй байгууллага”

    2.1.2“Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага”

  1. “Шилдэг татвар төлөгч байгууллага”
  2. “Шилдэг ажил олгогч байгууллага”
  3. “Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”
  4. “Шилдэг тохижилттой байгууллага”
  5. “Шилдэг үйлчилгээтэй байгууллага”
  6. “Шилдэг боловсролын байгууллага”
  7. “Шилдэг эрүүл мэндийн байгууллага”
  1. “Оны шилдэг байгууллага”-аар шалгаруулахад тавигдах нийтлэг үзүүлэлт нь: Тухайн онд байгууллага нь ажил үйлсийнхээ талаар төвийн хэвлэл, /телевиз, радио, сонин, вэб сайт/ мэдээллийн хэрэгслээр заавал сурталчлагдаж олон нийтэд танигдсан байна.
  1. Энэхүү журмын 2.2-д заасан нийтлэг үзүүлэлтээс гадна номинаци тус

бүр хоёр шалгуур үзүүлэлттэй байна.

 

Гурав. “Оны шилдэг байгууллага” шалгаруулах номинаци, шалгуур үзүүлэлт

  1. Шилдэг менежменттэй байгууллага”-ыг дүүргийн Иргэдийн Хурал, Засаг даргын дэргэдэх болон Тамгын газрын хэлтэс, алба, тасаг дотроос шалгаруулна.

     

     

    Шалгуур үзүүлэлт нь:

     

    а.   Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө дбатлуулан ажиллаж, албан хаагчдын бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ; болон хөдөлмөрийн гэрээг бодитой дүгнэн, удирдлага болон албан хаагчдын дунд ажлын хариуцлага урамшууллын үр дүнтэй арга ажиллагааг нэвтрүүлсэн байна.

    б. Үйл ажиллагааныхаа талаарх мэдээ мэдээллийг дүүргийн

    цаг тухай бүр тогтмол байршуулан иргэд харилцагчдаас санал асуулгаар үнэлэлт дүгнэлт авч мониторинг хийж, дүнг дүүргийн вэб сайтаар мэдээлсэн байх.

  2. “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага”-ыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээс шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт:

а.  Өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болсон байх, тухайн бүтээгдэхүүн нь оршин суугаа газрын ард иргэдэд танигдсан, хэвлэл мэдээллээр сурталчлагдсан байна.

б.   Бүтээгдэхүүний стандарт баталгаажсан, техник технологийн дэвшил нэвтрүүлсэн, Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогдсон үзэсгэлэн, яармагт оролцож тодорхой амжилт гаргасан байна.

3 3 "Шилдэг татвар төлөгч байгууллага”-ыг дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг татвар төлөгч байгууллагуудаас шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

а.  Улсын болон орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган давуулан биелүүлсэн байна.

б.    Татварын улирал, жилийн тайлан балансыг хуулийн хугацаанд тайлагнаж тайлан бүртгэлийн үйл ажиллагаанд олон улсын стандарт, шинэ программыг нэвтрүүлж аудитын шалгалтаар бүрэн хангалттай үнэлгээ авсан байна.

  1. “Шилдэг ажил олгогч байгууллага”-ыг дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилладаг үйлдвэр, компани ажил олгогч байгууллагуудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.Нийслэл,  дүүргийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд ажлын байрны захиалгыг байршуулж ,”Ажлын байр” өдөрлөгт тогтмол оролцож сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст сар тутам ирүүлсэн байна.

    б.  Байгууллага дээрээ үйлдвэрлэлийн сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж сургалтанд хамрагдсан иргэдийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байртай болгож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэвшүүлсэн байна.

  2. “Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-ыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, төрийн болон олон улсын байгууллага, гадаад харилцаан шугамаар хамтран ажилладаг төрийн болон шалгаруулна.Шалгуур үзүүлэлт нь:рийн бус байгууллагуудаас

    а.  Дүүргийн тохижилт бүтээн байгуулалтад томоохон хөрөнгө хийсэн байх, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор өөрийн- болон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр томоохон үйлдвэр, үйлчилгээний~барилга, объктыг шинээр ашиглалтанд оруулж 20-оос дээш ажлын байрыг бий болгосон байх.

    б.  Дүүргийн алслагдсан гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчинг сэргээх, агаарын бохирдлыг багасгах талаар хөрөнгө оруулалт хийсэн байна.

  3. “Шилдэг тохижилттой байгууллага”-ыг дүүргийн төр захиргаа, өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.  Байгууллагын орчин тойрноо гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй болгох, тохижилт хийсэн талбайн 10 хувь нь ногоон байгууламж байж, ажилчдын амрах таатай орчинг бүрдүүлсэн, байгууллагын хаяг нь монгол болон крилл бичгээр бичигдсэн стандартын дагуу байх.

    б.   Байгууллагынхаа орчны тохижилтоор нийслэл, дүүргийн хэмжээнд зарласан уралдаанд шалгарч өргөмжлөл, гэрчилгээ, медаль, батламж авсан байна.

  4. “Шилдэг үйлчилгээтэй байгууллага”-ыг дүүргийн төр захиргаа, өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр үйлчилгээний байгууллагуудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.  Иргэд, харилцагч байгууллагуудын хүрээнд шинэлэг үйлчилгээний арга ажиллагааг хэрэгжүүлж тэдний сэтгэлд хүрсэн ажил үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

    б.  Иргэдэд үзүүлэх төрийн ажил үйлчилгээндээ “Цахим үйлчилгээ”, “Цахим карт” зэрэг чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээтэй холбоотой гомдол зөрчил гаргаагүй шинэ технологи нэвтрүүлсэн байх.

  5. “Шилдэг боловсролын байгууллага”-ыг дүүргийн өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагуудаас шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

а.  Боловсролын салбарын сургалтын агуулга, стандартыг бүрэн хангаж оюутан, сурагчдын боловсрол олгох улс, нийслэлийн стандартыг өмнөх жилийн хүрсэн түвшингээ ахиулсан байна.

б.     Боловсролын ажил үйлчилгээндээ “Цахим үйлчилгээ”, “Цахим карт”, зэрэг чигрэгдэлгүй, шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа талаар оюутан, сурагчид, эцэг эхчүүдээс санал асуулгаар үнэлэлт дүгнэлт авч мониторинг хийсэн байна.

Дөрөв. “Оны шилдэг ажилтан” шалгаруулах номинаци, нийтлэг шалгуур үзүүлэлт

  1. Дүүргийн төр захиргаа, Олон хэлбэрийн үйлдвэр, үйлчилгээний газруудаас номинациар шалгаруулна.Үүнд:
  2. Энэхүү журмын 4.2-д заасан нийтлэг үзүүлэлтээс гадна номинаци тус бүрд тусгай 2 шалгуур үзүүлэлттэй байна.
  1. Төрийн захиргааны шилдэг ажилтан
  2. Санхүү, эдийн засгийн шилдэг ажилтан
  3. Боловсролын шилдэг ажилтан
  4. Эрүүл мэндийн шилдэг ажилтан
  5. Хууль тусгай албаны шилдэг ажилтан
  6. Хөдөлмөр нийгмийн хамгааллын шилдэг ажилтан
  7. Зэвсэгт хүчний шилдэг албан хаагч
  8. Үйлдвэрлэл үйлчилгээний шилдэг ажилтан
  9. Соёл.спортын шилдэг ажилтан
    1. “Оны шилдэг ажилтан”-аар шалгарахад тавигдах нийтлэг үзүүлэлт нь” Тухайн онд ажил үйлсийнхээ талаар төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр сурталчлагдаж олон нийтэд танигдсан нийтлэг үзүүлэлтийг хангасан байх.

 

Тав. Оны шилдэг ажилтан шалгаруулах номинаци, тусгай шалгуур үзүүлэлт

  1. “Төрийн захиргааны шилдэг ажилтан”-ыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, хороодын дотроос шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.   Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

    б.  Тухайн онд төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  2. “Санхүү, эдийн засгийн шилдэг ажилтан”-ыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, дүүргийн Татварын хэлтэс, төсөвт байгууллагуудын санхүү, эдийн засгийн ажилтан, албан хаагчдаас шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

а.  Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

б.   Тухайн онд санхүү, эдийн засагчдын дунд шинэлэг, бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  1. “Боловсролын шилдэг ажилтан”ч

боловсролын байгууллагуудаас шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

а.               Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн; гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

б.   Тухайн онд боловсролын байгууллага, хамт олны дунд шинэлэг, бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  1. “Эрүүл мэндийн шилдэг ажилтан”-ыг дүүргийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

а.      Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

б.  Тухайн онд эрүүл мэндийн системийн байгууллага, иргэд хамт олны дунд шинэлэг бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  1. “Хууль тусгай албаны ажилтан”-ыг дүүргийн шүүх, прокурор, онцгой байдал, цагдаагийн байгууллагуудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.  Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

    б.  Тухайн онд хуулийг сахин биелүүлэх, хэрэгжүүлэгч байгууллага, хамт олон, иргэдийн дунд шинэлэг, бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  2. “Хөдөлмөр, нийгмийн албаны шилдэг ажилтан”-ыг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн хөгжлийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс, тус дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын байгууллага , төсөл хөтөлбөрийн ажилтануудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.   Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

    б.  Тухайн онд нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хамт олон, иргэдийн дунд шинэлэг, бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  3. “Зэвсэгт хүчний шилдэг ажилтан”-ыг дүүргийн штаб, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний анги, салбаруудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а.              Албан хаагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай захиалгат бүтээгдэхүүнийг бүрэн хангалттай хэрэгжүүлсэн байна.

     

    б.               Тухайн онд байгууллага, хамт олны д зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

  4. “Үйлдвэрлэл үйлчилгээний шилдэг ажилтан”-ыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн өмчийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас шалгаруулна.

    Шалгуур үзүүлэлт нь:

    а. Үйл ажиллагаа нь иргэд харилцагчдын хүрээнд шинэлэг, тэдний сэтгэлд хүрсэн байх.

    б.    Үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр нийслэл, дүүргийн хэмжээнд зарласан тэмцээн уралдаанд тодорхой амжилт гаргасан байх.

  5. “Соёл, спортын шилдэг ажилтан”-ыг дүүргийн төрийн болон хувийн өмчийн байгууллагуудаас шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт нь:

а. Соёл урлаг, спортын чиглэлээр нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдсон уралдаан тэмцээнд шалгарч өргөмжлөл, гэрчилгээ, медаль авсан байна.

б. Тухайн онд иргэд байгууллага, хамт олны дунд шинэлэг, бүтээлч ажлыг зохион байгуулж бодит үр дүнд хүрсэн байна.

Зургаа. Олгох шагнал, сурталчилгаа

  1. Оны шидэг байгууллагаар шалгарсан төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, үйлдвэр, үйлчилгээний газрууд тус бүрийг “Хүндэт өргөмжлөл”, 500000 төгрөгөөр шагнаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.
  2. Оны шилдэг ажилтан албан хаагчаар шалгарсан хүмүүс тус бүрийг “Хүндэт өргөмжлөл” 300000 төгрөгөөр шагнаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

8980
29941
125121
4895767

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc