ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС, СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛНО

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтсээс хамтран 2018 оны 5-р сарын 15-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дүүргийн 16 хороодод зохион байгуулна.
Хан-Уул дүүргийн иргэд, та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
Өдөрлөгийн үеэр иргэдэд дараах үйлчилгээг шууд хүргэнэ.Үүнд:

• Гэрлэлтийн бүртгэл
• Төрөлтийн бүртгэл
• Гэрлэлт цуцлалтын бүртгэл
• Нас баралтын бүртгэл
• Цахим үнэмлэхний лавлагаа
• Иргэний үнэмлэх олголт
• Гэрлэлт төрөлтийн дахин олголт
• Цахим үнэмлэхний дахин олголт
• Хууль эрх зүйн зөвлөгөө
• Бүрдүүлэх бичиг баримтын зөвлөгөө
• Гадаад паспортын талаарх зөвлөгөө, мэдээлэл
• Хаягийн болон овог нэр, бичиг баримтын зөрчил хэрхэн арилгах зөвлөгөө
• Хувь хүн, өрхийн мэдээллийг ХАӨМС-ийн мэдээлэлтэй тулгана.
• Статистикийн мэдээллийг хаанаас авч ашиглах талаар зөвлөгөө өгнө
• Бичиг баримтын зөрчил арилгана.
• Гарын авлага, статистикийн тоо мэдээллээр үйлчилнэ.
• Иргэний болон эд хөрөнгийн гэрчилгээ ёслолтой гардуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС,
ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

368
34404
34781
4995246

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc