Өөрчлөлт оруулсан тухай

   Өөрчлөлт оруулах тухай

           Тус албанаас зарлагдсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн 320 суудалтай барилгын өргөтгөлийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт гаргасан гомдлын дагуу дараах өөрчлөлтийг оруулж байна.

  1. Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгнөөс багагүй гэснийг сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 1,000,000,000 /нэг тэрбум / төгрөгнөөс багагүй гэж өөрчлөв.
  2. Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна гэснийг Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 800,000,000 /найман зуун сая/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна гэж өөрчлөв.
  3. Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ гэснийг тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ гэж өөрчлөв.
  4. Тендерийн нээлт хойшилсонтой холбоотой тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01ий өдрийг хүртэл гэснийг 2019 оны 01 дүгээр сарын 19ий өдрийг хүртэл гэж өөрчлөв.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3327
9197
82872
3081150

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc