ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ УГТСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Иймд эцэг эхчүүдэд цаг хэмнэн нэг цэгээс зөв сонголт хийх боломжыг үзэсгэлэн худалдааны арга хэмжээнүүд бүрдүүлж өгдөг. Нөгөөтэйгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хэрэгцээт хугацаанд нь худалдан авагч нарт хүргэх боломж бүрддэг тул иргэд үзэсгэлэн худалдааны хувьд тухай бүрт хүлээлттэй байдаг болсон.
Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвөөс зохион байгуулдаг. Уламжлал ёсоор энэ жилийн худалдаа зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.  “Мишээл экспо”-д болох уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 21-23-ны хооронд зохион байгуулах тул жиижг дунд бизнес эрхлэгч, иргэд та бүхэн өргөнөөр хамрагдахыг урьж байна. Үзэсгэлэн тухайн өдрүүдэд 15.00-24.00 цагийн хооронд болох юм байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1059
41453
42431
5002896

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc