ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-уул дүүрэг, 11, 15 дугаар хорооны нийтийн эзэмшлын орон сууцны байрнуудын дулаан шугам сүлжээ, дэд станцын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/УТ-323-01

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-уул дүүрэг, 11, 15 дугаар хорооны нийтийн эзэмшлын орон сууцны байрнуудын дулаан шугам сүлжээ, дэд станцын ажилажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017/ онуудын дундаж борлуулалтын орлого 3,000,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2015, 2016, 2017/ оны аль нэг жилд 3,000,000,000-аас багагүй үнийн дүнтэй гадна шугамын ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

-          1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл.

-          1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

-          1.3.1 Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг

Шинэ бол:

-          ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

-          ЗТ-4.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг

-          ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

-          2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

-          2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба арагт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш.

-          2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт.  

-          2.2.4 Дулаан болон усан хангамжийн гол/магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

-          2.3.2 Хөрсний ус доошлуулах, , эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын шүүрүүлэх далан, хоолой болон газар шорооны тусгай ажил

Шинэ бол:

-          БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

-          БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

-          БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

-          БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

                 Эсвэл

                 Эрчим хүчний яамнаас олгодог дараах тусгай 

                                 зөвшөөрөлтэй байна.

·         03.5.3 Дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт засвар /350-4500С, 4-80 кгх/см2/

·         03.8.2 Даралтанд ажилладаг тоноглолуудын угсралт засвар /450°С температуртай, 40.0-өөс дээш кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын Угсралт, засвар/

-          БА-3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Тендерийн хамт 72,000,000 (далан хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2500
30332
109857
2938696

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc