Эдийн Засаг, төлөвлөлтийн хэлтэс


Хэлтсийн дүрмийг энд дарж харна уу. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан богино, дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих замаар дүүргийн хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлж, хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

 ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ЧИГ ҮҮРЭГ

  • Хэлтсийн дарга
  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
  • Хөрөнгө оруулалт, барилга, зураг төслийн хяналт хариуцсан мэргэжилтэн
  • Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
  • Төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтэн
  • Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн 

Б.Лхагвабаатар /Хэлтсийн дарга/

Хэлтсийн ажлыг удирдан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах

Л.Отгонбаяр / Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу Дүүргийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд Хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, үр дүнг холбогдох байгууллага албан тушаалтанд танилцуулах

Ч.АЛТАНЦЭЦЭГ / Төсөл, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/

Улаанбаатарын бүсийн болон орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, индекс, донор төслүүд, бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, нэгтгэн дүгнэх, тайлагнах ажлыг зохион байгуулах, Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн асуудлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах

Г.ОДОНЧИМЭГ  /Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, биелэлтийг нэгтгэн тайлан мэдээ гаргах, нийслэл, дүүргийн Засаг даргатай төрийн яамд, холбогдох бусад байгууллагуудын удирдлагуудаас байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтийг тооцох

О.Мөнгөншагай  / Дэд бүтцийн хөгжил, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн/

Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр нөлөөг дээшлүүлэх бодлогыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, мэдээ тайланг гаргах, тайлагнах, орон нутгийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг  судлах, 

Х.ГАНБАТ / Барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер/ 

Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний чиг хандлагыг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах ба хянах, хот төлөвлөлт, хот байгуулалтын бодлогыг дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Холбоо барих утас: 7777-1965

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6119
6132
80649
4146470

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc