Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс

Хэлтсийн дүрмийг энд дарж харна уу. 

Тус хэлтэс нь Ажилчны районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтсээс 1988 онд үүсэн байгуулагдсан бөгөөд цаашид эрхлэх үйл ажиллагааны хүрээ нь өргөжин тэлэхийн хэрээр өөрчлөгдөн зохион байгуулагдаж ирсэн байна. Үүнд:

1988-1990 онд Худалдааны хэлтэс

1990-1991 онд Худалдаа, үйлчилгээний хэлтэс

1992-1997 онд Хүн амын үйлчилгээний хэлтэс

1997-2001 онд Орон нутгийн үйлчилгээний хэлтэс

2001-2008 онд Тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2008-2013 онд Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

2013-2016 онд Худалдаа, үйлчилгээний хэлтэс

2017 оноос Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

      Дээрх хугацаанд хэлтсийн даргаар Ч.Цэрэнпил 1988-1991онд, С.Нэргүй 1992 онд, Ц.Болд 1992-1995 онд, Ц.Дорж 1995-2000 онд, З.Хадбаяр 2001 онд, Ч.Оюунбаатар 2002-2008 онд, С.Мөнхсүх  2009-2010 онд, В.Бэгз 2010-2016, Ц.Одонтунгалаг 2017 оноос тус тус ажиллаж байв.

Түүх сөхвөл 1970-аад оны үед Ажилчны районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст худалдаа хариуцсан зааварлагчаар Дэмбэрэл, Самбуу нар ажиллаж байжээ.

Тухайн үеийн худалдаа, үйлчилгээ хариуцсан зааварлагч нарын ажлын чиг үүрэг нь районы хэмжээнд ажиллаж байгаа үйлдвэр, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, улсын төлөвлөгөөт зорилтуудыг ханган биелүүлэхэд удирдан зохион байгуулах, хүн амд үзүүлэх бүх төрлийн худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд оршиж байв.

 Хэлтсийн бүтэц зохион байгуулалт:

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

1

Ц.Одонтунгалаг

Хэлтсийн дарга

7777-1965- /501/

2

Б.Нарантуяа

Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн

7777-1965- /523/

3

Л.Саруултуяа

Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

7777-1965- /513/

4

Э.Баярбат

Авто, засвар үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

7777-1965- /523/

5

П.Баяржаргал

Худалдаа, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

7777-1965- /513/

6

О.Солонгоо

Үйлдвэрлэл, инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн

7777-1965- /503/

Эрхэм зорилго:

Дүүргийн хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, салбарын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх замаар төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд оршино.

Хэлтсийн чиг үүрэг:

           Худалдаа, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, авто үйлчилгээ, ахуй үйлчилгээний салбарын төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, авто засвар, үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төр засаг дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, хяналт тавих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах, иргэн, аж ахуйн нэгжтэй дүүргийн ЗДТГ-ын гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
  • Хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хүн амын хүнсний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, мал бүхий иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжинэ.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бичил бизнес эрхлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Хариуцсан салбарын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бодлого, арга зүй, зөвлөмж, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
  • Бизнес эрхлэгчдэд зориулж мэдлэг, ур чадвар олгож мэргэшүүлэх сургалт, семинар болон ажил мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулан, тэргүүн туршлагыг сурталчилж нэвтрүүлэх.
  • Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэлтсийн эрхлэх асуудал, үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэнэ.
  • Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийн биелэлт, үр дүнг нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд дүрмээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллана.
  • Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлагаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажил сайжруулах талаар өмчийн төрөл харгалзахгүйгээр бүх хэвшлийн аж ахуйн нэгж, албан тушаалтанд үүрэг чиглэл өгч, биелэлтэнд хяналт тавина.

            Facebook page:  ХУД-н Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

     

Хаяг:  УБ хот, ХУД-ийн 3 дугаар хороо,Чингэсийн өргөн чөлөө 210136, Иргэдэд үйлчлэх төв байр, Засаг даргын Тамгын газар, 501, 503 тоот

Утас: 7777-1965

Facebook page:  ХУД-н Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хан-Уул Эко дүүрэг 




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1022
12719
86164
4399538

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc