ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “АЛТАН НАМАР” УРЛАГИЙН НААДАМД УРЬЖ БАЙНА

“Алтан намар” Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн наадам дүүргийн Соёлын ордонд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны 10:00 цагт зохион байгуулагдана. Наадмын эхний 3 байрт шалгарсан гоцлол болон хамтлагууд Монголын хүүхдийн ордонд 2019 оны 09 дүгээр сарын  27-нд болох Нийслэлийн II шатны шалгаруулалтад оролцож тус шалгаруулалтад амжилттай оролцсон урлагийн тоглолтыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” буюу 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдах өдөрлөгт оролцуулна.

УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Тайзны соёл, хувцаслалт
  • Гүйцэтгэл, ур чадвар
  • Тоглолтын бичлэг /шаардлага хангасан байх ба зохион байгуулагчдад урьдчилан бэлтгэж өгсөн байх/
  • Тоглолтын зохион байгуулалт
  • Хөгжөөн дэмжигчдийн үнэлэмж
  • Тайзны сахилга бат, цаг баримтлал, оролцоо

УРЛАГИЙН НААДМЫН ТӨРӨЛ

  1. Дууны төрөл:

    Гоцлол дуу

    Хамтлаг дуу /гишүүдийн тоо-6/

  2. Бүжгийн төрөл

    Гоцлол бүжиг

    Хамтлаг бүжиг /гишүүдийн тоо-6/

  3. Хөгжмийн төрөл

    Гоцлол хөгжим

    Хамтлаг хөгжим /гишүүдийн тоо-6/

  4. Язгуур урлаг

    Гоцлол

    Хамтлаг /гишүүдийн тоо-6/

  5. Уран уншлага

Гоцлол

УРАЛДААНЫ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

  • Тэргүүн байр II шатны наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал
  • Дэд байр II шатны наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал
  • Гутгаар байр II шатны наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

     

  • Хан-Уул Дүүргийн Засаг даргын Тамгын газар

    Хамтран зохион байгуулагч:

  • Хан-Уул Дүүргийн Соёлын ордон

Холбоо барих: 77771965, 88005887, 99814456

БҮРТГЭЛ

“Алтан намар” уралдаанд оролцох хүсэлтэй иргэд 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хорооны Хөгжлийн нийгмийн ажилтанд бүртгүүлнэ үү.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

930
18575
149040
4723255

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc