Шатахуун зарцуулалтын журам

Шатахуун зарцуулалтын журам

1.Зорилго

1.1 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд явж буй тээврийн хэрэгсэлийг шатахуун хангах, ашиглалт болон  зарцуулалтыг сайжруулан хяналт тавихад энэ журмын зорилго оршино.

 

2. Шатахууны ашиглалт зарцуулалт

 

2.1 Дэд бүтцийн сайдын 2004 оны 19-р тушаалын 7-р хавсралтаар батлагдсан автомашины шатахуун зарцуулалтын  нормыг тооцох зааврыг дагаж мөрдөнө.

2.2 Засгын газрын 147-р тогтоол, Сангийн сайдын 122 тушаалыг дагаж мөрдөж ажиллах.

2,3 Засаг дарга өдрийн 70 км, Засаг даргын орлогч нар болон Тамгын газрын дарга өдрийн 50 км-ийн нормоор бодож бинзен олгоно.

2.4 Жолооч нь явсан замын хуудас бөглөх ба уг хуудсанд ямар ажлаар явсан, хэдэн км зам туулсан, захиалгын ямар албан тушаалтан үүрэг даалгавар өгсөн, хэдэн төгрөгийн шатахуунаар цэнэглэсэн зэрэг мэдээллийг батгаасан байна.

2.5 Жолооч нь замын хуудсаа ЗДТГ-н Ерөнхий нягтланд тайлагнасанаар дараагийн шатахуун цэнэглэх эрхийг авна.

2.6 ЗДТГ-н Ерөнхий нягтлан жолооч нараас замын хуудсыг холбогдох баримтын хамт хүлээн авсанаар дараагийн шатахуун цэнэглэлтийг хийнэ.

2.7 Жолооч нь замын хуудас болон холбогдох материалыг өгөөгүй тохиолдолд тухайн жолоочын цалингаас суутган авах

2.8 ЗДТГ-н ерөнхий нягтлан нь Дүүргийн балансад бүртгэлтэй авто тээврийн хэрэгсэл бүрийн 1км зам зарцуулах шатахууны / бензэн, түлш/ нормыг хүйтний улиралд, дулааны улиралд гэж гарган батлуулах

2.9

 

3. Төлбөр тооцоо

 

3.1 Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгслийн жолооч нар замын хуудсаа дараа сарын ажлын эхний 3 хонгийн дотор Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчид бэлтгэж өгөх.

3.2 Шатахуун зарцуулалт, замын хуудсыг тооцож Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч шатахууныг цэнэглэнэ.

3.3 Тухайн сард шатахууны норм хэтрүүлсэн бол дараа сарын шатахууны нормоос суутган авах

3.4 Хувийн шугамаар шатахуун зарцуулсан бол дараа сарын шатахууны нормоос суутган авч холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох.

 

4. Хориглох зүйлс

 

4.1 Шатахууныг хувийн ажилд ашиглахгүй байх

4.2 Замын хуудас болоод харгалзан үзэх зүйлгүйгээр шатахуун цэнэглэхийг хориглоно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9046
29985
125186
4895832

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc