Явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөг зохион байгуулагдана

           Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажилд зуучлах арга хэмжээний удирдамжийн дагуу дүүргийн алслагдсан 12,13,14-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор 700 гаруй нээлттэй ажлын байр бүхий “Говь”,”Эко-констракшн“,”Нью пос”,“Номин холдинг”,”Жой тройзон”,”Гоёо”ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагуудтай  хамтран Халамжаас хөдөлмөрт” явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөгийг 2018 оны 07 дугаар сарын 26,27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

           Энэ арга хэмжээний үеэр иргэд, ажилгүй зорилтот бүлгийн иргэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээллээр хангагдан, ажлын байран  дээрх мэргэжил олгох сургалтанд хамрагдах, зуучлагдан ажилтай, орлоготой болгох, нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл зөвлөгөө авах, зорилтот бүлгийн иргэдэд захиалсан иргэний үнэмлэхийг нь олгох, хорооны хэрэгцээ шаардлаганд тулгуурласан нийтийг хамарсан ажлыг эхлүүлэхээс гадна дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхэд, ахмад , эмэгтэйчүүдийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх, ЭМНДХэлтсийн мэргэжилтнүүд эрүүл мэнд нийгмийн даатгал,тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, сайн дурын даатгал шинээр нээх, зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй бөглөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

           Өдөрлөгийг Хан-Уул дүүргийн 13-р хорооны Хуучин автобусны буудлын орчим талбайд 07 дугаар сарын 26-ны өдрийн 10.00-13.00 цагт , 12-р  хорооны байрны хажууд 07 дугаар сарын 26-ны өдрийн 14.00-17.00 цагт, 14-р хорооны хажуугийн талбайд 07 дугаар сарын 27-ны өдрийн 09.30-14.00 цагт тус тус зохион байгуулна.

     ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

197
51774
126118
4700333

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc