НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/

 

 

          2020 оны 07 дугаар сарын 09                                                                                                                                                               Улаанбаатар хот

 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ажил эрчимжүүлэх тухай” А/950 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулж, ажлын чанар, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Удирдлагуудад тогтмол танилцуулж байх. Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/725 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах, Захирагчийн ажлын албанаас захирамжийн биелэлтэд хяналт тавьж, ажлын гүйцэтгэл, явц, үр дүнг 2020 оны 7 дугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах./Захирагчийн ажлын алба, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Авто замын хөгжлийн газар, Инженерийн хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/684 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх./Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХК/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Сайжруулсан түлшний нөөцлөлт, хадгалалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэхээс сэргийлж, түлшний орц найрлагад анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХК/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Мэргэжлийн хяналтын хэлтэс , Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ

Шинэ коронавирус “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба,Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, бусад агентлаг, харьяа газрууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Хууль зүй, архивын тасаг

Баяр наадмын өдрүүдэд: - Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /Нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс

Баяр наадмын өдрүүдэд: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар. Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Баяр наадмын өдрүүдэд: Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Хот тохижилтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Баяр наадмын өдрүүдэд: Хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ

Баяр наадмын өдрүүдэд: - Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. - Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн ажлын алба, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

14

Онцгой байдлын хэлтэс

Баярын өдрүүдэд хүүхдүүдийг болзошгүй үер усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлуудыг сайтар зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

15

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах, Үерийн далан сувгийг хааж барилга, байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллгуудыг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 


Жич:
Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.07.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4814
23519
142668
7111766

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc