НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№11/

 

2019 оны 06 дугаар сарын 19                                                                                                                                                               Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих 10 байршлын газар чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг дүүргийн Засаг дарга нарын оролцоотой байгуулж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Газар зохион байгуулалтын алба:

Хан-Уул дүүрэгт 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах болон өргөтгөл барихаар төлөвлөгдсөн нийт 8 сургууль, 13 цэцэрлэг байгаа бөгөөд үүнээс 7 сургууль, 12 цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

1 сургууль, 1 цэцэрлэгийн газрын асуудлыг судалж байна.

Газрын асуудлыг бүрэн шийдвэрлэх.

70%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газрын зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

2

Олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоож ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Газар зохион байгуулалтын алба:

Дүүргийн 1 дүгээр хороо Торгоны зам тэмээтэй хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж 4488 м2 талбайг, 120-н автобусны буудлын баруун талын ногоон байгууламж 9756 м2 талбайг, Шинэ өглөө хотхоны урд талын ногоон байгууламж 2396 м2 талбайг, Торгоны зам Тэмээтэй хөшөө орчмын ногоон байгууламж 2468 м2 талбайг,8 дугаар хороо Наадамчдын талбай Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг орчмын 3707 м2 талбай нийт 5 газрын судалгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын Газрын менежмент төлөвлөлтийн хэлтэстэй хамтран хийгээд байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

90%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газрын зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

3

Газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Газар зохион байгуулалтын алба:

Газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын 3 удаагийн захирамжаар 317 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэн шийдвэрлүүлж, 367 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, суурин болон хээрийн судалгааг хийн зөрчилгүй газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхийг шийдвэрлэх саналын төслийг бэлтгээд байна. Цаашид иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Иргэдийн санал, хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэх

70%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газрын зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

4

Нийслэлийн 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Үүнд: Тохижилтын ажлын чанар гүйцэтгэл болон соёлын өвийг хамгаалж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Дүүргийн Засаг дарга нар/

Нийгмийн бодлогын хэлтэс:

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудыг хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр уриалах, санал санаачилгыг дэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж буй “Хүүхэд гэр бүлд ээлтэй 2019 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” шалгаруулах удирдамжийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 17 аж ахуйн нэгж байгууллага, 3 олон улсын байгууллага, ерөнхий боловсролын 18 сургууль, 27 цэцэрлэг, 16 хороо, нийт 82 байгууллагад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/211, 03/212, 03/213, 03/214 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. 2019 оны 09 дүгээр сард дээрх байгууллагуудаас тайланг хүлээн авч, шалгаруулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн ойг угтаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Улаанбаатар хот” гэрэл зурагт явуулын үзэсгэлэн, музей үзвэр үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, гудамж зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт 30%-тай байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/49 дугаар захирамжаар 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудад техник хяналт хийх ажлын хэсгийг байгуулсан. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1, 10, 12, 14 16 дугаар хороодын нутаг дэвсгэрийн 6 байршилд хуучин тоглоомын талбайг сэргээн засварлаж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд хийгдэж ажлын явц 50%-тай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууц хороолол дунд 3 байршилд нийт 3427 м2 талбайд 324 ширхэг мод бут сөөг тарьж, зүлэгжүүлэх, 233 м2 явган зам шинээр хийх ажлууд хийгдэж байна. Ажлын явц 70%-тай байна.

Нийслэлийн байгаль орчны газраас дүүргийн 3 дугаар хорооны нийтийн эзэмшлийн 2 байршилд /Шарав 43б байр, хорооны гадна/ 1400 м.кв талбайн хөрсний бохирдлыг тусгай зориулалтын бодисоор саармагжуулан зүлэгжүүлж, 5 төрлийн жимс, жимсгэний 72 ширхэг мод, гүйлс, буйлс тавилгана зэрэг 3 төрлийн 80 ширхэг бут, сөөг тарьсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллана

60%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн төрийн бус болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

5

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа шуурхайлах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Боловсролын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар/

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжин 2019 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээгдэж буй 8 ажил байгаа бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06/377 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлтээ хүргүүлээд байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Хан-Уул дүүрэгт:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 төсөл, арга хэмжээ-10.4 тэрбум
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл, арга хэмжээ-1.5 тэрбум
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14 төсөл, арга хэмжээ-800.0 сая

Нийт 57 төсөл арга хэмжээнээс захирамж гараагүй-1, зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй-12, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа-3, тендерийн материал хүлээн авч байгаа-36, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа-3 гэрээ байгуулах эрх олгосон-2 ажил байна. Зураг төсөв, ажлын даалгавар ирсэн даруй холбогдох хууль журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулж ажиллана.

Хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх

50%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

6

“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургаж чадвархжуулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг хянах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт 71 албан хаагчдын мэдээллийг нутгийн захиргааны байгууллагуудын дотооддоо ашиглаж буй ERP нэгдсэн системд бүртгэн, мэдээ мэдээллээ солилцон ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх нь” сургалтад 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын Тамгын газрын 4 албан хаагч хамрагдсан. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 16 хороодын хэсгийн ахлагчийн цагийн бүртгэлийг ERP нэгдсэн системд холбон ажиллах үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулан 2019 оны 06 дугаар сард багтан Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран 16 хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагчид сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

7

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсүүдэд тавих хяналтыг сайжруулах, агаарын чанар сайжруулах бүсэд дүүрэг, хороод тус бүрээр хяналт тавих, тооллого явуулах хуваарь гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсийн 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод тавих хяналтыг сайжруулахаар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/212 дугаар “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” захирамжийг батлан, хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос баталсан хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дүүргийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газар болон хороодын Засан дарга, хэсгийн ахлагч, хорооны иргэдээс бүрдсэн 496 хүний бүрэлдэхүүн тооллого зохион байгуулах үйл ажиллагаанд оролцон ажиллаж байгаа бөгөөд дүүргийн 19886 өрхөөс 18000 өрхийг тоолон, 90%-тай хэрэгжиж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сайжруулсан түлшний түгээлт, нөөцлөлтийн хүртээмжтэй байдлыг хангах ажлын хүрээнд Өлзийт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Морингийн даваан товчоонд /Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагч,Мал эмнэлгийн хяналтын чиглэлийн 6 улсын байцаагч 24-н цагаар хяналт шалгалтын эрчимжүүлэн, нүүрс тээвэрлэх зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж,иргэний тээвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Хэрэгжилтийг батлагдсан хуваарийн дагуу ханган ажиллах

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2019 оны эхний хагас жилийн ажлын үр дүнг 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор дүгнэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газрын 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нэгтгэн боловсруулж, батлуулан 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ-үнэлгээний хэлтэст хүргүүлэхээр бэлтгэж байна.

Тайланг хугацаанд нь хүргүүлэх

70%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

9

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. Анхаарах зүйл: • “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад анхаарах, • Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхой, шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр нь үндэслэлтэй, бодитой байх, • Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байх, /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлэхээр Засаг даргын Тамгын газар хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадаас хүлээн авч нэгтгэж байна.

 

Саналыг хугацаанд нь хүргүүлэх

70%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Л.Отгонбаяр

10

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх шилжих хөрөнгө оруулалт болон их засвар, тоног төхөөрөмжийн саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт болон их засвар, тоног төхөөрөмжийн саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлэхээр Засаг даргын Тамгын газар хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадаас хүлээн авч нэгтгэж байна.

Саналыг хугацаанд нь хүргүүлэх

50%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат

11

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 06 дугаар сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. /Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд/

Санхүү төрийн сангийн хэлтэс:

Төсвийн орлогыг сар бүр тасралтгүй хуваарийн дагуу төвлөрүүлж байгаа бөгөөд 2019 оны 1-5 сарын байдлаар 2.230.391.500 төгрөгийг Нийслэлд төвлөрүүлсэн байна.

Татварын хэлтэс:

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхийн тулд хугацаандаа төлөөгүй татварын өрөнд ТЕХ-ийн 08 дугаар бүлэгт заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, сүүлийн 2 жил огт татварт хамрагдаагүй иргэн хуулийн этгээдийн судалгааг гарган, нийслэлийн төсвөөр өссөн дүнгээр 28 999 792.3 мянган төгрөг төвлөрүүлэхээс 30 949 620.1 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 106.7 хувьтай буюу 1 949 827.8 мянган төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

 

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

12

Нийслэлд 2019 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах зорилгоор мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатуудад хяналт тавих, эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нар ахалсан ажлын хэсэг байгуулагдсан, Ажлын хэсгээс долоо хоног бүр хариуцсан дүүргийнхээ мэдээг гарган НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлж, тайланг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд сар бүр танилцуулах. /НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд/

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Хан-Уул дүүрэгт 2019 онд Улс, Нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийт 23 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн. Үүнээс тендер зарлагдсан, үнэлгээ хийгдэж байгаа, зөвлөмж хүргүүлсэн 14, ажлын даалгавар, холбогдох зөвшөөрөл, баримт бичиг хүлээгдэж байгаа 9 төсөл арга хэмжээ байна.

Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүүрэгт ирж танилцан, тулгамдаж буй асуудлын талаар сонсож, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн.

Худалдан авах ажиллагааны алба:

Улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 57 төсөл арга хэмжээнээс захирамж гараагүй-1, зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй-12, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа-3, тендерийн материал хүлээн авч байгаа-36, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа-3, гэрээ байгуулах эрх олгосон-2 ажил байна. Тендер шалгаруулалтыг хууль журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулж, батлагдсан хөрөнгийг үр ашигтай, чанартай гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх

50%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Х.Ганбат, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

13

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг хороо, сууц өмчлөгчдийн холбоо тус бүрээр гаргаж 2019 оны 06 дугаар сарын 14-ний дотор ирүүлэх, 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ны хүртэлх хугацаанд өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аян өрнүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг гарган Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09/1329 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 409 аж ахуйн нэгж байгууллагуудтай 16 хороо “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-г байгуулан орчны 50 метрийн зураглал гарган, аж ахуйн нэгжүүдийн оролцоотой 800м2 талбайг зүлэгжүүлж, 12000 ширхэг мод бут, сөөг тарьж, 30 метр урт хайс хашлага, 356 метр урт явган замыг засварлах шинэчлэх ажлыг хийж гадна талбайн тохижилтыг сайжруулан ажилласан. Энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоод орчны 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, тохижилт, ногоон байгууламж, хаягийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх орчны тохижилт хийх аяны эхний үе шатыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.

Газар зохион байгуулалтын алба:

Дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн Дайчдын хөшөө орчимд зөвшөөрөлгүй байрлуулсан нийтийн бие засах газрыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлсөн.

50 метр хүртэлх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх

50%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг, Газрын зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

13 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 70 ХУВЬТАЙ ХЭРЭГЖСЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1004
44464
119327
4693542

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc