НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

 

 

2019 оны 11 дүгээр сарын 18                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Д/д

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар бусад мэргэжлийн байгууллагууд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах, ашиглах заавар зөвлөмжийг бэлэн болгосоны дараа 72 цагийн дотор дүүрэг, хороодыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, угаарын хий мэдрэгч тараах ажлыг сайтар зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газар, Дүүрэг, Хороодын Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах./Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар,Газар зохион байгуулалтын алба, бусад чиг үүргийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг, Нийт байгууллага

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулж, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Аж ахуйн тасаг, Нийт байгууллага

Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1212 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын чиг үүрэг нь давхцсан орон тоог цөөлөх, зарим газруудыг нэгтгэх зэрэг саналууд НЗДТГ-т ирүүлэх, ирүүлсэн саналыг нэгтгэн нийслэлийн Удирдлагуудад танилцуулах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Статистикийн хэлтэс

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Байшин орон сууцны тооллого”-ыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулах, тоологчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах./Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө оруулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлыг эхлүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГазар

Хальтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг дарга нар, дүүргийн хот тохижилтын компаниуд, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот тохижилтын газрууд хамтарч зохион байгуулалтын ажлаа сайжруулах, цэвэрлэгээний авто машин, техник хэрэгсэлийн бүрэн гаргаж ажлуулах, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар Дүүрэг, хорооны Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв

Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, агаар орчны чанар, цаг уурын мэдээллийн үзүүлэлт болон бусад тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр 7 хоног бүр иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажиллах. /НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.11.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1337
0
95474
5055939

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc