ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2017/ДТХ-16/2-2

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.mof.gov.mn) дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг Төрийн сан банкны 100200151009 тоот дансанд

цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:

    Сүүлийн 2 жилд  /2015, 2016 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь

    1 800 000 000 төгрөгөөс багагүй байна.

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

    Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.

  • Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

    Сүүлийн 2 жил /2015, 2016 он/

  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

    Сүүлийн 2 жилийн /2015,  2016 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа

    1 500 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

- 2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

- 2.1.2: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл),

- 2.2.1: Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

- 2.2.2: Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

- 2.2.8. Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт эсвэл Эрчим хүчний 03.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх болон түүнээс дээш.

/Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9, 2.2.10 заалтууд хамаарна/

Тендерийн хамт 29 500 000 /хорин есөн сая таван зуун мянга/  төгрөгтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017  оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017  оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 11341873      

 

 

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6301
11691
88970
909638

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc