"Гэр бүлийн харилцаанд сэтгэлзүйгээ удирдах нь" сэдэвт онлайн лекцийг байгууллагынхаа ажилтан, албан хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд зориулж шинэлэг арга хэлбэрээр зохион байгууллаа

Манай байгууллага “Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг  жил бүр онцлог байдлаар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гэр бүлийн өдрөө Zoom апликейшнаар дамжуулан АШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн Нийгмийн удирдлагын Докторант Б.Цэвэлмаагийн "Гэр бүлийн харилцаанд сэтгэлзүйгээ удирдах нь" сэдэвт онлайн лекцийг байгууллагынхаа ажилтан, албан хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд зориулж шинэлэг арга хэлбэрээр зохион байгууллаа. 

Гэр бүлийн харилцаанд гэр бүлийн гишүүд харилцан нэгэндээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж,  зөв сайхан үгсээр нэгнээ урамшуулах, дэмжих, сонсох зэрэг энгийн бөгөөд гэр бүлийн  харилцаанд эерэг үр дагавартай харилцааны тухай мэдээллийг өгсөн цаг үеээ олсон үйл ажиллагаа боллоо. Лекцэнд онлайнаар оролцсон гэр бүлүүдийн дунд азын сугалаа зохион байгуулж азтай 3 гэр бүл Номадсын сүлжээ ресторанд үйлчлүүлэх эрхийн бичгийн эзэн боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1751
12872
123100
7242665

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc