“1м2 ТАЛБАЙД ЮУ ЮУ ТАРИАЛЖ БОЛОХ ВЭ?”

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв зорилтот 16 дугаар хорооны иргэдэд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Шаргалжуут” ХХК-ны агрономич Л. Уранчибилэгтэй хамтран 1м2 талбайд хүнсний ногоо тариалах сургалт явууллаа.

Сургалтаар хүйтэн сэрүүнд тэсвэртэй, болц хурдантай бууцай, редис, салат навч зэрэг ногоонуудыг тариалахдаа газраа хэрхэн сонгох, хөрсөө бэлтгэх, үр суулгахдаа юу юуг анхаарах, цаашид хэрхэн арчлах, ургацаа хураах, дахин суулгах зэрэг аргачлалыг зөвлөн иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Цаашид сургалтанд хамрагдсан иргэдийн тариалалтын явцтай тогтмол танилцаж, заавар, зөвлөмж өгч ажиллахаар боллоо.

Мөн сургалтын явцыг байгууллагын цахим хуудсаар дүүргийн иргэдэд шууд дамжуулан хүргэлээ.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2647
27581
146799
7115897

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc