Хан-Уул дүүргийн ажил хайгч залуучуудад зориулсан үе шаттай 5 модуль онлайн сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нь  Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж,  “Эм эс девелопмент консалтинг” ХХК-ний дэргэдэх мэргэжлийн сургалтын төвтэй  хамтран Хан-Уул дүүргийн ажилгүй 18-34 насны 15 залуучуудын дунд  5 үе шаттай модуль сургалтыг  2020 оны 05 сарын 01-ны өдрөөс 05 сарын 21-ны өдрийг хүртэл  онлайн орчинд Zoom програмыг ашиглан амжилттай зохион байгуулж залуучуудад  сертификат гардууллаа.

Цаашид залуучуудын хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах суурь мэдлэг, чадварын түвшин дээшилж ажлын байранд зуучлуулах, өөрсдийн сонирхсон мэргэжлээр үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад дадлагажих, залуучуудын гарааны  бизнесийг  дэмжих Старт-Ап арга хэмжээнд оролцож өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээгдсэн.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2108
27384
146260
7115358

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc