Дүүргийн Засаг дарга автозамын эвдрэл, гэмтэл үүсгэсэн барилгын компаниудаар сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр боллоо

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдээс ирсэн гомдол саналын дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд ажиллалаа.

Барилга, байгууламжийн ажил эхэлсэн үед хүнд даацын автомашинаар ачаа тээвэрлэснээс болж автозам эвдрэх энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд зөрчил үүсгэн, үүнтэй холбоотой санал гомдол иргэдээс их ирдэг.

Энэ удаад Засаг дарга Ж.Алдаржавхлан Нүхтийн аманд ажилласан бөгөөд автозамын эвдрэл гэмтэлтэй газар дээр нь танилцсаных тухайн орчинд барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт товлон, цаашид Улсын төсөвт суулгах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаар илэрхийллээ.


Мөн иргэдийн амьдрах орчин, амь насанд эрсдэл учруулж болохуйц замын нүхийг бөглөх, тэгшлэх ажлыг барилгын үйл ажиллагаа явуулж буй тус компаниудаар хийж гүйцэтгүүлэх зэргээр шийдвэрлэн ажиллав. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2025
27371
146177
7115275

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc