ХУД-ийн Насан туршийн боловсролын төв бүх насны иргэдэд зориулсан олон талт теле хичээл болон цахим сургалтыг хүргэж байна

Шинэ корона вирусын тархалттай холбоотой хорио цээрийн үед  Насан туршийн боловсролын үндэсний төвөөс бүх нийтийн боловсролын чиглэлээр Монгол улсын хэмжээнд теле хичээлийг хүргэж байна.

Уг ажлын хүрээнд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс 5 дугаар сард:

  • Амьдралын даатгал
  • Ипотек
  • Хилийн чанад дахь монголчуудад өгөх зөвлөгөө
  • Шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал
  • Төлбөрийн систем
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зэрэг сэдвүүдийн хүрээнд бүх насны иргэдэд зориулсан теле хичээлийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хилийн чанад дахь Монголчууд ТББ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зааж  “Star TV”- ээр дамжуулан хүргэсэн. Иргэн та бүхэн үзэж амжаагүй, дахин үзэхийг хүсвэл www.econtent.mn мөн “Star tv Мongolia”, “Насан туршийн боловсролын үндэсний төв”, Монгол банк, Санхүүгийн боловсрол  цахим хуудсуудаар болон доорх цахим холбоосоор шууд үзэх боломжтой.

Мөн бид бүхэн ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай хамтран иргэдэд зориулсан цахим сургалтуудыг

  • Эерэг хандлага, эерэг харилцаа
  • Иргэний эрх, үүрэг
  • Англи хэлний ярианы хичээл --- 6 удаа
  • Хуримтлал
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах
  • Өрхийн төсөв
  • Гэр бүл төлөвлөлт
  • Танай гэр бүл хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг вэ?
  • Минимализмын тухай
  • Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ
  • Цахим донтолтоос сэргийлэх сэдвүүдийн хүрээнд бэлтгэн “Эко дүүргийн цахим иргэд” пэйсбүкийн цахим хуудсаар хүргэж байна. 

Хэн ч, Хэзээ ч, Хаана ч... Насан туршдаа суралцах боломжтой.

•           Амьдралын даатгал

https://www.youtube.com/watch?v=1Et26cjxFSs

•           Ипотек

https://www.youtube.com/watch?v=WkmhGOTMHcI

•           Хилийн чанад дахь монголчуудад өгөх зөвлөгөө

https://www.youtube.com/watch?v=Ovuh_FYCqKM

•           Шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал

https://www.youtube.com/watch?v=W6tpbrbKBL0

•           Төлбөрийн систем

https://www.youtube.com/watch?v=8Q0Iw7lQjLE

•           Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зэрэг

https://www.youtube.com/watch?v=NNi1zAwx0gc

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2084
27384
146236
7115334

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc