Хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйл “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г үзүүлэхэд  шинээр батлагдсан журам, аргачлалд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулж, цаашид үйлчилгээг хэрэгжүүлэх явцад анхаарах асуудлуудаар 21 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар мэргэжилтнүүд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулах, зорилтот бүлгийн иргэдийг үйлчилгээнд түлхүү хамруулах, үйлчилгээг гэрээлэн үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах талаар санал солилцож, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2311
17675
136449
7105547

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc