АМРАЛТАА ЗӨВ ЗОХИСТОЙ ӨНГӨРҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хүн ам олноор цугларахыг хориглосон энэ хорио, цээрийн үеэр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихэссэн.
Удахгүй болох үндэсний их баяр наадмын үеэр ч мөн иргэд хөдөө гарч амарч, зугаалах хандлагатай байна.
Энэ нь хэдий сайн талтай ч иргэд та бүхэн хогоо үлдээлгүйгээр хогийн цэгт аваачиж хаях, мөн хүүхдүүдээ хараа хяналттай байлгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын ус руу орохгүй байж, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ үү!
Иргэд та бүхэн дархлаагаа дэмжиж, баяр, амралтаа зөв зохистой өнгөрүүлж, гэнэтийн аюул, осолгүй баяр, амралтаа өнгөрүүлэхийг ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС-ээс уриалж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

816
19325
82539
6680412

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc