Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтанд орж, 2 ээлжинд шилжлээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 114 дүгээр сургуулийн 320 суудалтай шинэ өргөтгөл ашиглалтад орлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэдэг байсан сургууль 2 ээлжинд шилжиж, сурагчид ая тухтай сурч боловсрох нөхцөл бүрдлээ.


Орчин үеийн стандартыг хангасан спорт заал, сургалтын танхимтай
тус сургуульд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 1808 сурагчид, 45 бүлэг, 100 гаруй багш ажилчидтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлээд байна. 


Шинэ өргөтгөлийн байртай /2020.09.02/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцаж, сургуулийн гадна талбайн тохижилт, үерийн ус зайлуулах сувгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болов.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5130
18211
128913
6930030

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc